03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Калифорни мужийн хэмжээнд болох ширээний тенниcний аварга шалгаруулах тэмцээнд оролцоно уу

Юуны өмнө Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, хотлоороо энх саруул байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Калифорни мужийн хэмжээнд болох спортын мастер Ч.Отгонбаатар агсаны нэрэмжит ширээний тенниcний аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 3-р сарын 18-ний өдөр 10-н цагаас 1049 S. Grandview st, Los Angeles, CA 90006(Olympic & Hoover)- д байрлах Song Jeno table tennis club-т болно.

Тэмцээнд эрэгтэй,эмэгтэй,ганцаарчилсан,бооцоот хос тоглолт гэсэн төрлүүдээр аваргаа шалгаруулж,эхний 3 байр эзэлсэн тамирчидыг шагнана.

Мөн энэхүү тэмцээн нь Зүүн эрэг Вашингтон ДС-д энэ 5 сард болох Америкийн Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд оролцох ЛА-ийн багийг бүрдүүлэх зорилготой.

 

Монголын ширээний теннисний шилдэг мастер Чулууны Отгонбаатар ах маань манай Лос Анжелос хотод үр хүүхдийнхээ хамт нилээн хэдэн жил амьдарч байгаад 2010 онд нутаг буцсан боловч өнгөрсөн жил харамсалтайгаар нас барсан юм.Америкт ширээний тэннисний спортыг Монголчуудынхаа дунд хөгжүүлэх талаар байнга санаа тавиж ЛА-ийн багийг ахлан олон тэмцээнд оролцон түрүүлж байснаас гадна түүний ууган хүү О.Хатанбаатар манай хотын Монголчуудын холбооны тэргүүлэгч гишүүнээр олон жил сайн ажилласныг бид мэднэ.Тэдний гэр бүлийн 6 хүнээс теннисний спортын олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер гурав болсон байдаг.Иймд энэ тэмцээнээ Отгоо ахынха дурсгалыг хүндэтгэн,нэрэмжит болгон явуулахаар шийдсэн юм.
 
Та бүхнийг тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: Монголчуудын холбоо
Алтанхуяг, Осоржамаа, Лхагвын гэр бүл

Лавлах утас: 916-799-6620/Лхагва/, 323-836-4827/Хуяг/ -аас лавлаарай.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.