04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

J1 визээр Америк улсад ирсэн оюутнуудын уулзалт боллоо

Анх Summer Work & Travel буюу зуны улиралд АНУ-д аялж ажиллах энэ боломж Монгол залууст нээгдсэнд бид бүгд их л талархан хүлээж авсан. Монголын маань сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлэгч хамгийн шилдэг залууст газар үзэж, нүд тайлах, бас болоогүй сургалтынхаа төлбөрт нэмэрлэх сайхан боломж гарчээ гэж бодож байлаа. Гэвч тун удалгүй гадаадад амьдран суугч монголчуудын ордог үздэг сайтуудaд ажиллахаар ирсэн оюутнуудын тусламж хүссэн зарууд олноороо гарч эхэлсэн билээ.
Энэ цаг үетэй зэрэгцэн АНУ-ын баруун эрэгт Лос Анжелес хотноо амьдран суудаг бидний Монголчууд тус хот орчимд хүрэлцэн ирсэн J1 оюутнуудыг хүлээн авч уулзахаар санаачилсан юм. Уулзалт 2010 оны 7 сарын 28-ны Лхагва гаригт болсон бөгөөд тус уулзалтыг Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо, түүний дэргэдэх Оюутны Холбоо болон Лос Анжелесын Монгол Сургууль гэсэн олон нийтийн байгууллагууд зохион байгуулсан болно.

Уулзалтын гол зорилго нь тэнд хүрэлцэн ирсэн нэгэн үеийн залууст санал бодлоо хуваалцах боломж олгохын зэрэгцээ энэхүү J1 хөтөлбөрт хамрагдан зуныхаа амралтаар ирсэн оюутнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцэн, хэрхэн тусалж болох талаар ярилцаж, санал зөвлөмж солилцох байв. Нэгэнт оюутнууд маань хууль эрхийнхээ дагуу оршин суугаа учир тэдний өмнө албан ёсны байгууллагууд үргэлж нээлттэй, туслахад бэлхэн байгаа гэдгийг тодруулах нь зүйтэй болов уу. Тийм ч учраас бид АНУ-ын  Лос Анжелес хотноо  төвлөн үйл ажиллагаа явуулдаг “ZOLZARGAL & ASSOCIATES” Professional Law Corporation-ны  захирал, Хуульч  Батхандын Золжаргалыг урьж авчран, оюутнуудыхаа эрх, эрх зүйтэй холбогдсон асуултуудад мэргэжилтний тодруулга, зөвлөгөөг өгч чадсанд уулзалтанд хүрэлцэн ирсэн оюутан, залуус маань талархалтай байснаа илэрхийлж байлаа.
Мөн түүнчлэн Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Оюутны Холбоо санаачлан эдгээр J1 оюутнуудыг Лос Анжелес хотоор тойрон зугаалах нэг өдрийн аялал зохион байгуулахаар бэлдэж байгаа бөгөөд бага гэлтгүй эдгээр ажлууд Монгол залуусын маань зүрх сэтгэл хэрхэн нэгэн зүгт цохилдгийг харуулж байгаа хэрэг билээ.

LAMA - Лос Анжелес дахь Монголчуудын Холбоо
***
Сэтгэгдэл үлдээх хүсэлтэнд уулзалтанд ирсэн оюутнуудаас маань илгээсэн шууданг та бүхэнд хүргэж байна.
Б. Пунцагдулам:

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Мөн ажлын амжилт танай хамт олонд хүсье. Миний бие мөн j1 визээр ирсэн, миний бодлоор тус хурлаас ойлгож мөн цаашдаа үе тэнгийн залуусдаа анхааруулах зүйл гэвэл эдгээр оюутан солилцооны агентлаг гээд байгаа нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдэгдэх мөн зурагтаар нээлттэй хэлэлцүүлэг хийлгэх мөн өвчин эмгэг туссан хүүхдүүдэд сайн анхаарал тавих мөн тэдний хохирлийг барагдуулах эдгээр байгууллаггууд хэлсэн амандаа хүрээгүй чанаргүй баталгаагүй зүйл хийсэнг нь болж өгвөл олон нийтэд зарлах эдгээр байгууллагууд ямар амь насны баталгаа байхгүй мөн оюутнуудийн эрх ашгийн төлөө гэрээ хийгээгүй дандаа өөрсдийн эрх ашгийн талаар гэрээ хийсэн за одоохондоо ийм байна дараа бүр их зүйл бодож байгаад илгээнээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.