04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Лос Анжелес хотноо уламжлал болгон тэмдэглэдэг “МОНГОЛ НААДАМ 2012”

Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд баяр цэнгэлийн манлай болсон “Ардын Хувьсгалын түүхт  91” жилийн ойн баярын мэндийг хургэе. АНУ-ын Лос Анжелес хотноо уламжлал болгон тэмдэглэдэг  “МОНГОЛ НААДАМ 2012” нь 7-р сарын 8-ны 11 цагт зохиогдох болсныг  та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна. Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн элгэн садан, найз нөхөд, халуун ам бүлээрээ Монгол наадамдаа хүрэлцэн ирж хотол олноороо баясан цэнгэнэ үү.
 
Та бүхнийг наадмаар Лос Анжелес хотын авъяаслаг залуусын урлагийн тоглолтоор нүдээ хужирлаж, хүчит бөхийн барилдааныг үзэн сэтгэлээ баясган, хурдан “дааганы” тоосонд дарагдаж хийморио сэргээн, шагайн харваанаас хэний сум мэргэн байхыг сонжин, дэнж хотойтол сайхан наадахыг урьж байна. Дэлхийд давтагдашгүй Монгол соёлоо гадныханд гайхуулах эл өдөр, та бүхнийг Монгол хувцсаараа гоёхыг уриалж байна. Бид хамгийн шилдэг монгол үндэсний хувцастай том хүн, болон хүүхэд шалгаруулж шагнан урамшуулах болно.

Мөн залуучуудынхаа эрч хүчийг шалгасан гар барилдаан, олс таталтын гэх мэт олон тэмцээн уралдаанууд зохиогдох болно.
 
Гэр бүл болон найз нөхдөөрөө нэг гал болон наадмын төв талбайн тойрогт майхан барих хүсэлтэй хүмүүст наадмын өдөр түрүүлж ирсэн нь дуртай байрлалаа сонгох зарчмаар газар олгох болно. Мөн бүх майхан барьж буй хувь хүн, албан байгууллага майхан барих зөвшөөрлийн хуудас авна.
 
1. Талбай дээр хоол хийх болон худалдаа арилжаа хийх сонирхолтой хүмүүс 100$-оос дээш төлбөрөөр зөвшөөрөл авахаас гадна 50$-ийн барьцаа авах ба Наадмын үйл ажиллагааны дараа хогоо цэвэрлэсэн байвал буцааж олгоно.
 
2. Талбай дээр майхан болон сүүдрэвч барих хүмүүс 30$-оор зөвшөөрөл авна.
 
3. Наадмын талбайд албан байгууллага, сургууль болон бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа хийх майхан асар зэргээ барихад газрын хэмжээнээс шалтгаалан 100$-с дээш төлбөрөөр зөвшөөрөл авна. (10x10 ft) болон (10x10-аас дээш) төлнө.
 
4. Наадмын талбайд ирсэн 18-с дээш насны бүх хүмүүс 5$ хураамж төлнө.

 
Наадмын талбайд хамтран ажиллах, туслах дэмжих, худалдаа эрхлэх, хуушуур болон бусад хоол хийж зарах сонирхолтой хүмүүс 7-р сарын 3-аас өмнө доорх утсаар холбоо барин зөвшөөрөл авсан байхыг хатуу анхааруулж байна. Энэ өдрөөс өмнө захиалга болон зөвшөөрөл аваагүй тохиолдолд наадмын өдөр ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй болохыг анхаарна уу!

Лос Анжелес дахь Монголчуудын холбоо нь уг арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан арын ажил болон зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд ард иргэд та бүгд болон  байгууллага компаний гар хүчний туслалцаа маш их хэрэгтэй байгаа тул та бүгдийг идэвхитэй оролцож дэмжиж өгөхийг монголчуудын холбоо уриалж байна.

Наадмын  бэлтгэл ажлын талаар санал бодлоо илэрхийлэх хүмүүс зохион байгуулагчидтай дараах утсаар харилцаарай.
 
Утас: 213-479-6374, 310-994-0858, 818-263-9569
Хаяг:
3330 North Lincoln Ave.
Altadena, CA 91001
(626) 398-5451

Та бүхэн сайхан наадаарай!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.