04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Лос Анжелест Монгол Сургууль нээгдлээ

2009 оны 9-р сарын 12-нд Лос Анжелесийн Монгол Сургууль (ЛАМС) 4271 W 3d Street хаяган дээр нээгдлээ. Тус сургуулын хамт олон ЛА хотын нэгэн байрны нүүрэн дээр сургуулийн хаягаа төрөлх Монгол хэл дээрээ томоор бичиж суурьлуусандаа баяртай байна. Энэ бол бидний монголчууд энэ нутагт анх удаа монгол нэр хэлээ албан ёсоор тус хотынхонд зарлаж, олон үндэстнүүдиийн эв нэгдлийн төв энэ хотын олон хэлийн зар чимэгийг монгол хэлээр нэмэн баяжуулав. ЛАМС ажилаа дөнгөж шинээр эхлээд байна. Одоогоор дунд сургуулын ахлах ангийнханд зориулсан SAT, PSAT шалгалтуудадын бэлтгэл анги 7 хоног бүрийн 3 дахь өдөр 6 –9 цаг хүртэл хичээллэж байна. Энэ хичээлийг ЛАМС -ийг зохион байгуулагч Курт Несвалд төлбөргүй зааж эхлээд байна. Мөн хүүхдүүдийн монгол хэлний ангиуд 9-р сарын 26-нд өглөө 10 цагаас эхлэнэ. Бидэнтэй хүүхдүүдийн хамт ирж уулзан санал сэтгэгдлээ хуваалцсан эцэг, эхчүүдэд талархсанаа илэрхийлье! Цаашид бид “After School” програм хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд энэ програмд хүүхдүүдээ хамруулах эцэг эхчүүд бидэнтэй холбоо барьна уу? Энэ програм нь Кореатовн орчмын бага сургуулийн сурагчдыг хичээлийн дараа авч амраах, гэрийн даалгаврыг нь хийлгэх, монгол хэл дээрээ дуу, бүжиг сурах зэрэг арга хэмжээ орно.

Энэ програмыг хэрэгжүүлэхэд мужын бага насны хүүхдүүдтэй ажиллах ажлын лицензтэй, ЛА хотын сургуулиудын дүүргийн зөшөөрөлтэй багштай байх шаардлагатай юм. Бид энэ шаардлагад тааруулан америк багш Карла Карбалыг дагалдуулан монгол багш ажиллуулах гэж байна. Энэ програмыг хэзээ эхлэх, хэдэн цагын хугацаатай байх зэрэг нь хэдэн хүүхдүүд хамрагдахаас шалтгаална. Хичээлийн төлбөр нэг хүүхэд цагын $15.00, хоёр дахь хүүхдийнх $10.00, гурав дахь хүүхдийнх $5.00. Хэрэв нэг хүүхэд дахин нэмж анги авахад дээрхи төлбөрийг баримтлана. Нэг анги 2 цагын хугацаатай буюу 50 мин хичээл 10 мин завсарлагатай. Хичээлийн 10 долоо хоногын хураамжыг урьдчилан авч байна. Мужын бага насны хүүхдүүдтэй ажиллах ажлын лицензтэй, ЛА хотын сургуулиудын дүүргийн зөшөөрөлтэй багш нар цагын $25.00 бусад багш нар цагын $10.00 – аар эхлэнэ. Одоогоор багш нар маань хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлээрээ үнэ мөнгө хагалзахгүй ажиллаж байгаад бид баярлан талархаж байгаагаа илэрхийлье.

Тус сургууль дээр насанд хүрэгчдэд зориулсан монголын түүх, уран зохиол, яруу найраг, англи, кореа, испани хэл, нийтиийн бүжиг, ёга, салса бүжиг, гитар хөгжмийн хичээлүүд явагдахаар хуваарь гараад байгааг сургуулийн сайт www.mongolianschoolofla.org орж үзнэ үү? ЛАМС нь орлогын бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлэгч, татвараас чөлөөлөгдсөн байгуулага юм. Иймд таны хүүхэддээ болон өөрийн боловсролд зориулан тус сургуульд төлж байгаа төлбөрт сургуулиас төлбөр төлсөн падаан бичиж өгнө. Үүниийг та хаялгүй хадгалж байгаад татвар бодуулахдаа татвараасаа хасуулж бодуулаарай. Тус сургуульд хандив өгсөн хүн бүхэнд ийм падаан өгнө. Энэ талаараа сургууль маань хэн бүхэнд бага ч гэсэн тустай тул монгол нэр, соёл, ёс заншил, үр удмынхаа төлөө тус сургуульд хандив өгсөж тусалцгаана уу? Мөн зав чөлөөгөөрөө сургуулын байрыг засаж тохижуулах ажилд цаг заваа хандивлан туслах сайн санаат монголчуудаа бидэнтэй холбоо барихыг урьж байна.

ЛАМС-ийн байрын гол засварын ажилд чин сэтгэлээрээ хүчин зүтгэн оролцож нээлтийн ажлыг амжилттай зохион байгуулагчид: Сургуулыг маань гэрэл гэгээтэй болгож өгсөн цахилгаанчид Бямбадорж, Дашдоржийн Ууганбаяр Хамаг хар бор ажлыг нугалж өгсөн Доржсүрэнгийн Самбуу, Амтат сайхан шөлөөр алжаалыг мартуулсан Самбуугийн гэр бүл Чимгээ, Хөл муудсан ч хөөрхөн мэндчилгээ санаачилсан Дүүрэнгийн Ганболд, Өөрийн гэр мэт цэвэрлэгээ хийж бас хуургаар дайлсан Ганболдын гэр бүл Ганбат, Олны хүчийг зохицуулж бас өөрөө оролцсон Цэрэнноровын Цогтгэрэл, Яг л цагаа олж өглөөний цай хоолоор тэнхээ оруулсан Цогтгэрэлын гэр бүл Пүүжээ Ажиллах, алиалах хоёрыг хослуулагч Амараа Сургуулынхаа төлөө оюуны нөөцөөсөө өмнө биеийн хүчээ зориулсан багш нар Ширэвдоржийн Сэрчмаа, Доржийн Оюун Бусад олон ажлуудад оролцсон Мижиддоржийн Мөнхзул, хүү Батмандах, гэр бүл Очирвааны Ачмаа, Мижиддоржийн Мядагмаа, хүү Билгүүн Та нартаа баярлан талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний арвин цагаан үйлс цэцэглэн дэгжих болтугай! Хол газарт морио хайрлахын адил Хүний нутагт монгол нэрээ эрхэмлэж, Эвт шаазгай буга барина гэдэг шиг амьдарч буй газартаа монгол нэр хаягтай олон байгуулага байртай болохын төлөө хамтран ажиллацгаая! ЛАМС-ийн захиргаа утас:323-793-8558


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.