04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

"Америк дахь монголчуудын хөгжөөнт дурсамжууд" бичил бичлэгийн уралдааны ЗАР

Нэг. Уралдааны зорилго:

Монголчууд их бага, янз бүрийн хүсэл  мөрөөдөл тээж Америкийн хилийн дээс алхацгаадаг. Таньж мэдэхгүй газартаа дасан зохицох гэж хэрдээ хөөрхөн бэрхшээл саадыг туулна. Тэгж явахдаа гашуун нулимстай хөнгөн инээд, бэсрэгхэн шог зохиол болчихмоор дурсамжуудыг үлдээдэг. Ажлын байр, гудамж талбай, гэр сургууль болон олон нийтийн газруудад тохиолдож байсан хөгжилтэй, инээдтэй дурсамжуудыг нэгтгэн олон нийтэд хүргэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Хоёр. Уралдаанд оролцох боломж:
Уралдаанд оролцогч нь ямарч насны, хэн ч байж болно.  Нэг хүн хэдэн ч бичлэг ирүүлж болно. Бас хэд хэдээрээ нийлээд бичлэгээ ирүүлж болно.  Өөртөө болон өрөөлд тохиолдсон элдэв хөгтэй, хөгжилтэй дурсамжуудыг 1300 -аас хэтрэхгүй үгэнд багтаан, монголоор бичиж ирүүлэх боломжтой. Харин хэн нэгнийг нэр заан доромжилж гутаасан, нэр хүндэд нь халдсан бичлэгийг хүлээж авахаас татгалзана.

Гурав. Уралдааны хугацаа:
Энэхүү бичил бичлэгийн уралдааныг Лос-Анжелос хотын "Монгол номын сан"-гийн 5 жилийн ойд зориулан зарлаж байгаа бөгөөд бичлэгийг 2013 оны 5-р сарын 30 ны дотор  anjisla@yahoo.com  mongol_library@yahoo.com  цахим хаягуудаар болон  Anjisla 4059 Terra verda dr. Palmdale CA 93552  шуудангийн хаягуудаар хүлээж авна.

Дөрөв. Уралдааны шалгаруулалт:
Уралдаанд зориулж бичиж ирүүлсэн бүтээлүүдийг утга найруулгаас нь  гадна, бодит баримтат үйл явдлыг уншигчийн сонирхол татахуйц байдлаар бичсэн, мөн бусдад сургамж, санаа сэдэл гаргасан байдлаар нь үнэлж, сонгогдсон шүүгчид шалгаруулан дүгнэх юм. Түүнээс гадна фейсбуук, вебсайтуудаар санал асуулга явуулах байдлаар олон нийтийн саналыг шалгаруулалтад ашиглах болно.

Тав. Уралдааны шагнал:
Уралдаанд ирсэн бичлэгүүдээс 1. 2, 3-р байр эзлүүлэн шалгаруулж, мөнгөн шагнал болон "батламж" олгох юм. Түүнчлэн уралдаанд ирсэн бусад бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох ажлыг ч үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
TA БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
 
                                      Уралдааны зохион байгуулагчид:
          Лос-Анжелос хотын уран зохиолын "АНЖИС" клуб.   916 947 8603  anjisla@yahoo.com
         Лос-Анжелос хотын  "МОНГОЛ НОМЫН САН"  323 836 4546   mongol_library@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.