04 сарын 13, Мягмар
°C
USD 2,849.83
USD 2,849.83
EUR 3,384.74
JPY 26.04
GBP 3,916.52
RUB 36.85
CNY 434.94
KRW 2.53

Ц.Элбэгдорж: Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний гараар бүтээгдсэн

НҮБ-ын 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаануудаараа эхлээд байна. Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь түүхэн 70 жилийн ойн өмнөх жил болж буйгаараа ихээхэн онцлог бөгөөд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон өндөр хэмжээний зочид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжэний улзалтад оролцож, чуулганы эхэнд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Аливаа улс орон цор ганцаар дэлхийн дулааралтай тэмцэж чадахгүй. Та бүхэн манай оронд, Монголд очоод асуухад жирийн малчин нь хүртэл байгаль цаг уурынхаа мянга мянган жилийн улбааг танин мэдсэн туршлага дээр бодит амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд хүрснийг хэлээд өгөх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны маргаан байхаа нэгэнт больжээ. Энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит заналхийлэл болсон. Хэрвээ ийм гамшиг нүүрэлсэн эсэхэд эргэлзэж буй бол Монголд ирээд үз. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хэмжээ дунджаас хоёр хувиар өсөхөд л өдөр тутам мянга мянган гамшиг нүүрлэхэд хүрдгийг шинжээчид аль хэдийнэ тогтоосон. Эх дэлхий маань улам бүр аюулд өртсөөр байгааг бид харж байна. Бид энд шийдвэртэй үйлдэл хийж эхлэх цаг болсон. Энэхүү гамшиг, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний гараар бүтээгдсэн. Бид ирээдүй хойч үедээ, үр ач нартаа энэ гамшгийн хувь тохиолыг тэр чигт нь үлдээх үү? Үгүй. Тиймээс хамтдаа тэмцэх цаг болсон” хэмээн онцолсон юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон төр засгийн зуу гаруй удирдагчаас гадна дэлхий дахинд танигдсан сайн үйлийн эзэд, Холливуудын одод, НҮБ-ын “Сайн санааны элч” төлөөлөгчид мөн оролцож үгээ хэлсэн юм. Тухайлбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Алберт Гор хэлэхдээ “Уурь амьсгалыг өөрчлөлтийн эсрэг хийх хамгийн сайн тэмцэл бол улс төрийн шийдэл” гэж онцолсон бол Холливудын од Леонардо ДиКабрио “Бид шийдвэртэйгээр үйлдэл хийх цаг болсон” хэмээн хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Клинтоны дэлхийн санаачилгын ээлжит уулзалт болон Колумбын их сургуульд болсон “Тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх даян дэлхийн сүлжээ” байгууллагын хуралд тус тус оролцож санал солилцлоо.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
12/01/2020
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.