04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ-ын зүүн нутгийг цасан шуурга дайрчээ

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын зүүн нутагт цасан шуурга болсны улмаас олон нислэг цуцлагдаж, засгийн газрын байрууд хаалгаа бариад байна.

Пүрэв гарагт шуурганы чиглэл зүүн эргийн дагуу хойд зүгт эргэжээ. Энэ долоо хоногийн эхээр тус улсын өмнөд нутгийн муж улсууд цасанд дарагдсан юм.
Өчигдөр өглөө нийслэл Вашингтон хотод унасан цасны зузаан 22 см байсан бол, Нью-Йоркийнх 18 см байжээ.
Тус улсын муж улсуудын засаг захиргааны мэдэгдсэнээр, зам хальтиргаатай болон цаг агаар муу байгаагаас ослоор 17 хүн амиа алдсан аж.
Мөн 9000 гаруй нислэг цуцлагдсаны олонх нь дотоодын нислэг байна.
Вашингтоны засгийн газрын байруудын дийлэнх нь пүрэв гарагт ажиллаагүй ажээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.