04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР МОРДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцохоор өнгөрсөн баасан гаригт эх орноосоо мордлоо. Энэ сарын 16-нд эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцох юм байна. Мөн бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн жил болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлж байв. 69 дэх удаагийн чуулганы Ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 24-нд эхлэх юм байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР МОРДЛОО


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.