04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

"Монголчууд Америкт" номын зохиогч Г. Галбадрахтай уулзах уулзалтанд ирэхийг урьж байна

2012 оны 10 сарын 27-ны үдийн 2 цагт
Үдийн Цай / Хөтөлбөр
Монгол Өв Соёлын Сан
135-53 Northern blvd suite 202 Flushing, NY 11354

Зохиолч, нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах нь Америкийн Монголчуудын нэгэн үеийн түүхийг бүтээж , дэлхийг тойрон амьдарч буй нутаг нэгтнүүддээ Америкт амьдарч буй Монголчуудын бахархам амжилтуудтай танилцах боломжийг олгоод зогсохгүй олон олон залууст урам зориг бэлэглэсэн түүний ярилцлага , нийтлэлүүд нь Орлоо, Даяар Монгол зэрэг вэб хуудсаар нийтлэгдэж байсан билээ.

АНУ-д амьдарч буй Монголчуудын Бахархал болсон шилдгийн шилдэг мэргэжилтэн залуустай хийсэн цуврал ярилцлагуудаа нэгтгэн " Монголчууд Америкт' номыг бүтээсэн, зохиолч нийтлэлч Галбадрахтай танилцаж , үзэл бодлоо солилцох , танилцах, зохиогчийн гарын үсэгтэй номыг худалдан авах боломжийг Монгол Өв Соёлын Сангийн Америкийн Монголчуудын Хөгжлийн Хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ олгож байна.

2012-2013  Америкийн Монголчуудын Хөгжлийн Хөтөлбөр

Монгол Өв Соёлын Сан Америкийн Монголчуудын мэдээллийн дата үүсгэх явцад англи хэл дээр мэдээлэлтэй вэб хуудас байхгүй байгаа энэ орон зай үгүйлэгдэж буйг олж харсан юм.

Монгол Өв Соёлын Сан Америкийн Монголчуудын тухай мэдээллийг http://mongolamerican.wordpress.com/ дээр англи хэл дээр нийтлэж эхэлсэн байгаа.

Өнөөдөр Америкт амьдарч буй Монголчуудын туршлага, амжилтуудыг олж цуглуулж, хадгалах, энэ нь бидний ирээдүй болох хүүхэд залууст түүхийн болоод соёлын өв болон үлдэх нь гарцаагүй юм.

Хэрхэн ?
Америкийн Монголчуудын бүтээж буй үйл хэрэг, уран зохиол, урлагийн бүтээл, зохиолуудыг дэмжиж, сурталчлах, энэ нь дахин давтагдашгүй түүх болж үлдэх.

Яагаад ?

Америкийн Монголчуудын анхны болон хоёр дахь үеийн түүх, тэдний туршлагыг алдагдахаас өмнө хадгалах онцгой цаг үе бидний өмнө тулгарч байна. Эдгээр өгүүлэл болон өнөөгийн Америкийн Монголчуудын түүх нь мэдээлэийн эх сурвалж болохоос гадна асаж буй галын дөл шиг хүчтэй бадарч тэдний мэдлэг ухамсарт нөлөөлж, бид үзэл бодол, үйл хэргээрээ нэгдэж нэгэн хүчтэй олон нийтийн бүлэглэлийг бий болгоно.

Америкийн Монголчуудын Олон Нийтийн Хөгжил Төсөл нь Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй хүмүүсийн тухай Монголын олон нийтэд өмнө нь сонсож байгаагүй мэдээлэл хүргэх боломжуудыг бий болгох, тэдгээр гарцыг нээх , болж буй үйл явдлуудын гол баатрууд тэдний илэрхийлэл,  дуу хоолойг олон нийтэд хүргэх гарц болох.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.