04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

НЬЮ-ЙОРКИЙН НИСЭХ БУУДЛУУД ХААЛГАА БАРЬЖЭЭ

  Ойртон ирж байгаа "Сэнди" далайн хар салхи нислэгийн аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж болзошгүй байгаа тул Америкийн хамгийн том хотуудын нэг болох Нью-Йоркийн нисэх буудлуудыг хаажээ.

Оросоос ниссэн онгоцнууд буудаг Жон Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудал өнөөдөр болон маргааш ажиллахгүй хэмээн "Аэрофлот"-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Андрей Новокшонов ИТАР-ТАСС-ын сурвалжлагчид мэдэгдлээ. Зөвхөн ням гарагт л гэхэд 700 гаруй нислэг цуцлагдсан байна.

Хэрвээ ус цаг уурчдын таамаглал зөрж, "Сэнди" хар салхи Нью-Йорк хотыг тойрон өнгөрөх аваас нисэх буудлууд өнөөдөр үдээс хойш нээгдэх гэнэ.
"Сэнди" хар салхи өнөөдөр үдээс өмнө Нью-Йорк хотыг бүхэлд нь дайран өнгөрнө хэмээн үзэж байгаа гэнэ. Атлантын далайн эрэг дагуух газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Нью-Йоркт л гэхэд нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаад байна.
С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.