04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

НЬЮ-ЙОРКЧУУД ХАМГИЙН ТАЙВАН ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нью-йоркчуудын хувьд түүхэн дэх хамгийн тайван өдөр байлаа. Эл өдөр тус хотод хүч хэрэглэсэн ганц ч гэмт хэрэг гараагүй тухай хотын цагдаагийн газрын даргын орлогч Пол Браун мэдээлжээ.

"Лхагва гарагт хүний амь бүрэлгэсэн, бусдыг хүчирхийлсэн, хулгай дээрэм хийсэн нэг ч хэрэг бүртгэгдээгүй. Ийм тохиолдол Нью-Йорк хотын түүхэнд анх удаа гарлаа" гэж тэрбээр ярьсан байна.

Нью-Йорк хотод гарсан хүн амины хэргийн тоо 1960 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлтэд хүрч буураад байгаа ажээ. Энэ жил ийм төрлийн хэргийн тоо өнгөрсөн оныхоос 23 хувиар буурч, 366 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд ийм гэмт хэргийн тохиолдол 472 удаа бүртгэгджээ. Харин 1990 онд хүний амь бүрэлгэсэн 2 245 хэрэг гарч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж.
Харин энэ онд Нью-Йорк хотод гар утас зэрэг эд зүйлсийн хулгай ихэссэн нь нийт гэмт хэргийн тоо 3 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.