04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

НЬЮ-ЙОРК ХОТЫН ЗАХИРАГЧ ЦАГДААГИЙН ГАЗРАА ШИНЭЧИЛНЭ

56a5c1de6cde0f9cecf370b494d31d8f XL

Нью-Йорк хотын цагдаагийн үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай гэж тус хотын захирагч Билл де Бласио мэдэгдэв.
Долдугаар сард хар залуугийн хоолойг боож амийг нь хөнөөсөн цагаан цагдааг яллахгүй гэсэн дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэний дараа цагдаагийн газарт шинэчлэл хийхээр болжээ.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, цагдаа нарын хэв журам сахиулах арга замыг хянан шалгаж, албан хаагчдыг дахин бэлтгэж, Нью-Йорк хотын ард иргэдийн цагдаа нарт хандах хандлагыг өөрчилнө гэж мэдэгдэв.

Тэрбээр, эсэргүүцэгчид шаналал, бухимдлаа орхиж өөрчлөлтийн төлөө ажиллах хэрэгтэй гэжээ.

Дээд шүүхийн шийдвэр гармагц, лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө болтол томоохон эсэргүүцлийн ажиллагаа болж, цагдаа нар 83 хүнийг баривчилсан байна.

Уг хэргийн талаар АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Хар хүүгийн амийг буудаж хөнөөсөн цагаан цагдаад ял оноохгүй гэсэн Миссури муж улсын дээд шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсны дараа эсэргүүцлийн ажиллагаа улс даяар өрнөж эхэлсэн билээ.

НЬЮ-ЙОРК. /NHK/. Орчуулсан Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.