05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ҮГ ХЭЛЭВ

    Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд "Хүний эрхийг хамгаалах" асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж үг хэлэв.

    Тэрбээр 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихтэй холбогдсон тусгай бүлгийг баталсан бөгөөд олон улсын стандартад үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэхээр хууль, эрх зүйн шинэтгэл хийж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцүүдийг эх хэл рүүгээ орчуулан "Төрийн мэдээлэл" товхимлын тусгай дугаарыг гарган, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад түгээсэн нь чухал ач холбогдолтой болсоныг дурдлаа.
    Түүнчлэн Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар дэмжин ажиллаж байгаагаа нотлоод, хүний эрхийг хамгаалах үйлсэд өөрсдийн идэвхитэй хувь нэмрийг оруулах үүднээс Хүний эрхийн зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэнийг мэдэгдэв. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангахад Засгийн газраас онцгойлон анхаарч байгааг тэмдэглээд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна гэж

ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.