04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Үзэн ядагч бүлгүүд, гэмт хэрэг өсч байна

NEW YORK - Цагаачлалыг эсэргүүцсэн үзэл бодол нь улс орон даяар Үзэн ядагч бүлгүүдийн тоо нэмэгдэхэд хүргэж, Латино голдуу цагаач иргэдийн эсрэг гэмт хэргийн хэмжээ ихсэхэд нөлөөлж байна гэж ажиглагчдын групп мэдээлэв. Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв нь "Үзэн ядалтын жил" нэртэй илтгэлдээ 2000 онд 602, 2006 онд 844 байсан үзэн ядагч бүлгүүдийн тоо өнөөдөр 888 болоод байна гэж тэмдэглэжээ. Энэ жагсаалтанд нэмэгдсэн байгууллага бүлгүүдээс хамгийн томоохон нь болох FAIR буюу Америкийн Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь үзэн ядагч нэр зүүлгэсэнд дургүйцэж дээрхи Хуулийн Төв нь цагаачлалын талаарх хууль ёсны зөрөлдөөнийг мухардуулах зорилгоор болхи арга барил хэрэглэж байна хэмээн эсэргүүцсэн байна. Уг төвийн лоозун "Үзэн ядалтыг зогсооё!" биш "Зөрөлдөөнийг зогсооё!" гэсэн утга агуулж байна гэж FAIR -ийн тэргүүлэгч Дан Стейн уриалжээ.

Уг илтгэлд цагаачлалын эсрэг хөдөлгөөн ба үзэн ядагч гэмт хэргийн өсөлт хоорондын хамаарлыг Мөрдөх Товчооны тоо баримтаар тодотгож 2006 онд латино иргэдийн эсрэг гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн тоо 819-д хүрсэн нь 2003 онд 595 байснаас ихээхэн өссөнийг цохон тэмдэглэжээ.

"Цагаачлалын маргаан, санал зөрөлдөөн таагүй үр дүн дагуулж цагаан арьстныг дээдлэх үзэн ядагч бүлгийн тоо өсч Латино иргэдийн эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэлээ" гэж уг Төвийн захирал Марк Поток хэлжээ. Үүний зэрэгцээ хөндлөнгийн шүүмжлэгчид уг төвийн илтгэл дэхь тоо хэмжээ нь интернет чат , вебсайт төдийгөөс хэтрэхгүй хувь хүмүүсийг оруулж өсгөсөн тоо бөгөөд олон нийтэд учруулах аюулыг хөөргөдүүлсэн байна гэжээ. Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь Хууль бус цагаачлалыг төгсгөл болгох, хууль ёсны цагаачлалд хатуу хяналт тогтоох чиг шугам баримталдаг бөгөөд өөрийн бодлогодоо "аливаа хувь хүний эсрэг шашин шүтлэг, арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах болон нэгийг нөгөөгөөс дээгүүр тавих бодлого явуулахгүй" гэж тусгасан байна. Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв хариу болгосон тайлбартаа Цагаачлалын шинэчлэлийн Холбоог үзэн ядагч бүлгийн тоонд оруулахдаа уг төвийн 30-аад жилийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан, үүсгэн байгуулалцсан олон хүмүүсийн үзэл санаан дээр үндэслэсэн юм гэжээ.

Орчуулгыг Хишгээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.