03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Нью-Йорк орчмын Монгол туургатнуудын Цагаан сарын золголт - 2013

Билгийн тооллын Арвандолдугаар жарны “Машид ялгуулсан ” хэмээгч Усан Могой жилийн хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан Нью-Йорк орчмын Монгол туургатнуудын нийтийн золголт, 2013 оны 2 дугаар сарын 16-ны Бямба гаригт 17:00-20:00 цагийн хооронд “Тангра" ресторанд болно.

Цагаан сар бол Монголчууд бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, уламжлалт зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, гүн гүнзгий утга төгөлдөр цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Монгол ёс заншил, хувцас гоёл, цагаан сарын золголт, монгол дуу хуур бүхнийг багтаасан уг арга хэмжээнд Та бүхэн аав ээж, ах эгч, үр хүүхэд гэр бүлийнхээ хамт ахмад настангуудаа дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна .

Мөн Нью-Жерси дэх Ницан хийдийн монгол , буриад , халимаг лам нар Усан Могой жилдээ аз хиймортой, элэг бүтэн, эрүүл энх, үйлс бүтэмжтэй байхыг билэгдэн ном айлдаж, даллага хурж, рашаан түгээнэ.

Золголтод Нью-Йорк орчмын Буриад, Халимаг, Өвөрмонгол, Хазара, Тува, монголчуудын төлөөлөл ирэх төдийгүй Монголыг сонирхогч гадаадын иргэд, монгол судлаачид, Энх тайвны корпусын шугамаар монголд ажиллаж,амьдарч байсан америк иргэд оролцоно .

Золголтын хөтөлбөр

1. Нээлт
• Монгол улсаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч, Элчин сайд О. Оч үг хэлж нээнэ.
• "Монгол Өв Соёлын Сан"-гийн Тэргүүн Д. Бямбахүү арга хэмжээний ерөнхий дарааллыг танилцуулна.
• Монголд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай богино хэмжээний танилцуулга бичлэгийг үзүүлнэ.
• Танхимд хүрэлцэн ирсэн ахмад настангуудад хүндэтгэл үзүүлж золгоно .
• Ирсэн бүх зочид мэргэжлийн зурагчнаар дурсгалын зураг авалт хийлгэнэ.
• Золголтын идээ будааг барина.
• Нью-Жерси дэх Ницан хийдийн Монгол , Буриад , Халимаг лам нар уншлага уншиж , ерөөл айлдана.
2. Мэндчилгээ дэвшүүлэх
• "Монгол Америкийн Соёлын Холбоо"-ны Ерөнхийлөгч, Доктор Санжын Алтан
• Өмнөд Монголын олон нийтийг төлөөлж , зоxиолч Буянмэндийн Түмэн-Өлзий
• "Буриад Өргөө" байгуулага.
• Хазара олон нийтийг төлөөлж Давоод Али
• Тува олон нийтийг төлөөлж С.Эрэс нар сар шиний мэндчилгээ дэвшүүлнэ.
3. Урлагын үзүүлбэр
• Морин хуурын аялгуу
• Халимаг дуу
• Баяд бүжиг
• Буриадын ерөөл
• Тува хөөмий
• Цахар дуу
• Ордос бүжиг
• Хазара дуу, бүжиг
• Нийтээрээ Ёхор бүжигээ бүжинэ
4.Тэмцээн уралдаан
• Сайхан монгол хувцастай бүсгүй, залуу, хүүхэд шалгаруулах
• Монгол дууг хэн сайн дуулах вэ ?
• Хэн сайн монгол ерөөл ерөөж, магтаал хэлэх вэ ?
Тасалбар захиалга
Том хүн 55$, хүүхэд 25$ хүүхэд 6 наас доош үнэгүй . Тасалбарын үнэд урлагийн тоглолт, хоол,цай, бэлэг, архи, вино,ундаа, жүүс багтана.
Арга хэмжээнд оролцох сонирхолтой зочид Бруклин дүүрэгт Дарима (347-938-5567) , Эрзэна (347-945-9890), Рэжита (917-500-4242 ) нарт ,Нью-Жэрси-д Баясгаланд (773-931-3195) ,Квинс , Манхаттан дүүрэгт Бямбахүүд (202-718-4638 ) , mongolevents@yahoo.com ) тус тус хандаж оролцох зочдын нэр, тоогоо өгч урьдчилж бүртгүүлнэ үү.
Жич: Танхимд орох үед хүн бүрт дугтуй тарааж өгөх ба сайн дурын үндсэн дээр та дугтуйн дээр өөрийн уншуулах ном, зориулах хүмүүсийнхээ нэрсийг бичиж, өргөх өргөлийн мөнгөө дотор нь хийж Ницан хийдийн лам нараас адис авахдаа гардуулна. Мөн танхимд орох үүдний хажууд монгол бэлэг дурсгалын зүйлс, хадаг худалдаална.
Бусад. Диско

Золголтын дараа диско бүжгийн цэнгүүн орой 10 цагт эхлэнэ. Сонирхсон зочид 10$ тасалбар авах ба оройн 10 цагаас хойш ирсэн хүмүүс 20$ тасалбар авч орно.

САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

“Монгол Өв Соёлын Сан” ТББ, “Буриад Өргөө” байгууллага

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Монгол улсаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Tulips Foundation, NYC Mongols group, Buryat America group,
Ерөнхий ивээн тэтгэгч
Tulips Foundation
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
Монгол Америкийн Соёлын Холбоо, Xазара Нэгдэл байгууллага,
SMHRIC байгууллага
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
24 цаг , Даяар Монгол, Оrloo.com, Өдрийн сонин, Буриадын Үнэн, Хазара.нэт , Бөмбөрийн Орон, Замдаан.
ХОЛБОО БАРИХ
Email: mongolevents@yahoo.com
Утас: 202-718-4638, 773-931-3195,347-938-5567
 
Д.Бямбахүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.