05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ АВЧИРХАД АСУУДАЛ ТУЛГАРЧЭЭ

“Тиранозаурус Батаар”-ын олдвортой холбоотой хэргийн анхан шатны шүүх хуралд манай тал ялалт байгуулсан ч давж заалдах шатны шүүх дээр нэмэлт асуудал босож иржээ.
    Шүүх эцсийн шийдвэрээ гаргахын өмнө гомдол гаргагч  талын өмгөөлөгч Эрик Прокопи динозаврыг зөвхөн Монголоос биш, тал талаас цуглуулсан элдэв цуглуулгаар бүтээсэн хэмээх асуудлыг тавьснаар хэрэг улам ээдрээтэй болжээ. Манай талаас энэ асуудлыг  няцаахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна.

    Монголын талын өмгөөлөгч Роберт Пейнтер уг асуудлыг үгүйсгэх шинэ баримтуудыг Америкийн хууль тогтоох байгууллагад хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа аж. Эдгээр баримтад Тиранозаурус Батаарыг Монголоос гаралтайг дахин нотолсон эрдэмтдийн захидал, Эрик Прокопиг Монголд хэд хэдэн удаа ирж байсныг нотолсон гаалийн баримт бичгүүд, Эрик Прокопи болон түүнд Англиас араг ясыг илгээсэн Крис Мур нар Монголд уулзацгааж байсныг нотолсон баримт, тэд бас хоёулаа өөр өөрийн шугамаар Монголын үлэг гүрвэлийн олдворыг өмнө нь худалдаж байсныг нотолсон баримтууд зэрэг олон шинэ баримтыг хуулийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр болжээ.  

    Я.Баяраа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.