05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НЬЮ-ЙОРК ХОТНОО НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 67 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 9 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр түвшний хуралдаанд тус тус оролцож үг хэлнэ. Мөн Нью Йоркт ажиллах өдрүүддээ гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзана.    
    Ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулна.

     “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр түвшний хуралдаанд хууль дээдлэх ёс, авилгатай тэмцэх, сайн засаглалыг тогтоох болон шүүхийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санаачилгыг  танилцуулж, эл асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд манай улсын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлнэ гэж  Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.