04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

"Тайгын дууч" баримтат кино Нью Йорк хотноо

Манай кино урлагийн алтан үеийн төлөөлөгч, соёлын гавъяат зүтгэлтэн Чимэдийн Гомбын бичиж найруулсан "Анхны алхам", "Баян булгийнхан", "Давааны цаана даваа" зэрэг олон сайхан кино зохиол монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн бол түүний хүү телевизийн сэтгүүлч Золжаргалын бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлэлт авдаг билээ. Ч.Гомбо агсан сүүлийн жилүүдэд баримтат киноны төрлөөр дагнан ажиллаж байсныг хүү Золжаргал, ач хүү Батбилэг нар нь амжилттай үргэлжлүүлж байна. ZOLJARGALand SON Film Production-ний сүүлийн үеийн нэгэн бүтээл 11 сард 20-нд Нью Йорк хотноо болох баримтат киноны наадамд оролцохоор шалгараад байна. Хүн байгалийн хүйн холбоо, ардын урлаг соёлын өнө эртний өв соёлыг Хөвсгөл нутгаас сурвалжлан баримтжуулж хийсэн энэ кино хөвч тайгын ард зоны амьдралын онцлог, залуу уран бүтээлчийн өвөрмөц шийдлээрээ үзэгчдийн сонирхолыг татах бизээ. Киног бүтээж найруулсан Золжаргалын Батбилэгтээ уран бүтээлийн улам их амжилт хүсье! (Дэлгэрэнгүй дээр дарж киноны хэсгээс сонирхоно уу?)

Билет интернэтээр захиалан авахыг хүсвэл ЭНД дарна уу? If you want to see the film screening just come to Quad cinema (34 W 13th Street New York, NY 10011) on 20 November, 2011 at 8:00PM. Please arrive before 30 minutes. A team will wait for you.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.