05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол, Халимаг, Төвдүүд уулзаж, хөлбөмбөгөөр өрсөлдөж, дискодно

Үсэрсэн цус минь
Тасарсан мах минь ...

АНУ дахь Халимагууд жилдээ нэг удаа цугларч уулздаг, наадам-их зугаалга зохион байгуулдаг уламжлалтай. Герман, Югослав, Франц, Орос, Америкт төрсөн 8 настай балчраас 80 настай буурлууд хүртэлх торгууд, дөрвөд, хошууд бүгд их зугаалгандаа хүрэлцэн ирдэг юм. Тэгвэл энэ удаагийн наадамд монголчууд, төвдүүд мөн оролцсоноор, хөлбөмбөгийн тэмцээн, диско бүжигтэй нижгэр үйл ажиллагаа болох нь ээ.
7 сарын 3-ны өдөр, Нью-Жерси мужийн Ховелл хотноо болох уг наадам 10 цагаас хөлбөмбөгийн тэмцээнээр нээлтээ хийнэ. Хөлбөмбөгийн тэмцээнийг Халимаг Хүүхдийн Номин Сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд дараах дөрвөн баг уригдан оролцохоор болжээ. Үүнд:

Нью-Жерсигийн “Халимаг” баг
Нью-Жерсигийн “Монгол” баг
Вашингтон хотын “Монгол Соёлын Төв” баг
Нью-Йорк хотын “Төвд” FC баг.

Хөлбөмбөгийн тэмцээний дараа мах шарж, үдийн зоог барин, цэнгэн тоглох зугаалга болно. Бүтэн өдрийн үйл ажиллагаанд оролцох тасалбарын үнэ:

16 наснаас дээш том хүн 25$
15 наснаас доош хүүхэд 15$
5 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй.

Тасалбарын үнэд үдийн хоол, хүүхдийн жижиг бассейн, насанд хүрэгчдийн Олимпийн стандартын бассейн, теннисний талбай (ракетаа өөрсдөө авчрах хэрэгтэй), сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн талбай, хувцас солих өрөө, оройн цэнгүүн дискод орох үйлчилгээ бүгд багтаж байна. Харин согтууруулах ундааны хувьд талбайд cash bar ажиллана.

Ингээд оройдоо “Танилцах цэнгүүн” болох бөгөөд Вашингтон ДС хотоос DJ EKU хүрэлцэн ирж, оройн 7 цагаас хаах мөч хүртэл та бүхний сэтгэлд хоногшсон монгол дуу бүхий диско хийхэд бэлэн б


оллоо.

Монгол, Төвд, Халимагууд чандмань эрдэнэ мэт, шашин соёлоороо нэгдмэл байж, Америкт болж байгаа олон үйл ажиллагаанд нэгнээ дэмжин оролцож эхэлж байгаа нь бахархууштай.
Вашингтон Ди Си болон Нью-Йорк хот орчмын болон бусад монголчуудыг ч олноор хүрэлцэн ирж, урт амралтын өдрүүдээ тухтай өнгөрүүлэхийг урьж байна.

Мэдээллийг 202-718-4638 дугаарт залгаж авна уу ?

Нью-Жэрси хотоос оролцох “Монгол” багийг дэмжигчид 609-731-6160 утасаар В.Ганхуяг руу залгаж, Вашингтон хотын “Монгол Соёлын Төв” багийг дэмжигчид saruulerdene@yahoo.com хаягаар хандаж болно.

Наадам болох хаяг:

Cruz Farms Country Club
55 Birdsall Rd
Farmingdale, NJ 07727


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.