05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Нью-Йоркт хийжүүлсэн ундааг хоригложээ

Өчигдөр Нью-Йорк хотын Эрүүл мэндийн газраас таргалалттай тэмцэх болон оршин суугчдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор ресторан, зоогийн газар болон бусад газруудад 480 миллиграмм ба түүнээс их сахарын агууламжтай хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон байна.

АНУ-д таргалалт нь нэн тэргүүний аюул болоод байгаа бөгөөд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс үүнтэй тэмцэхийн тулд олон арга хэмжээ авч буйн нэг нь энэ юм.

Тэдний үзэж буйгаар хийжүүлсэн ундааг хориглосноор таргалалтаас гадна сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх болсон чихрийн шижин, зүрнхий өвчнөөс  сэргийлэх боломжтой гэнэ.

Харин хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчдийн зүгээс энэхүү хориг нь хэрэглэгчдийн сонголт хийх эрхэнд халдсан хэрэг гэж эсэргүүцэн шүүмжилжээ.

Эдгээр шүүмжлэгчдийн дунд McDonald, Coca-Cola зэрэг нэртэй корпораци, компаниуд байгаа бөгөөд тэд энэхүү хоригийг хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Нью-Йорк хотын даргын мэдээлсэнээр тус хот жил бүр дөрвөн тэрбум ам.долларыг илүүдэл жинтэй хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг байна.

Мөн Нью-Йорк  хотын оршин суугчдын найман хүн тутмын нэг нь ихэвчлэн таргалалтаас үүдэн  үүсдэг чихрийн шижин өвчинтэй байдаг бөгөөд үүний гол буруутан нь хийжүүлсэн ундаа гэжээ. Түүнчлэн тус хотын насанд хүрэгчдийн ойролцоогоор 58 хувь нь илүүдэл жинтэй эсвэл тарган байдаг байна.

Дээрх шийдвэрийн үр дүн нь зургаан сарын дараагаас мэдрэгдэх бөгөөд ресторан, зоогийн газруудад хяналт тавихын тулд тусгай шалгалт хийх баг томилон ажиллуулж, тэднийг есөн сарын дотор энэхүү хоригийг хэрэгжүүлэхгүй бол торгох арга хэмжээ авах гэнэ.

Б.Анхтуяа Эх сурвалж: Ньюс.мн


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.