04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Дилав Хутагтын дурсгалд зориулсан 45 дах буяны ном хурах ажиллагаа NITSAN хийдэд боллоо

АНУ-ын New Jersey мужийн  Howell хотноо монгол туургатны бүтээсэн буддын шашны нэгэн даруухан хийд байдаг билээ. Энэ хийдийн тухай товч өгүүлбээс: Одоогоос 60 жилийн тэргээ түүхэнд ар халхын Дилав Хутагт нэрээр алдаршсан их хүмүүн тухайн  цаг төрийн үймээний улмаас төрөлх монгол нутгаасаа дүрвэн гарч монголч эрдэмтэн Dr. Owen Lattimore-ийн урилгаар АНУ-д ар монголоос ирж суурьшсан анхны монгол хүн билээ.

Тэрээ тухайн үед New Jersey мужийн  Howell хотод олноор сууршин эхэлж  байсан  халимаг монголчуудаа түшиглэн энэхүү NITSAN хийдийг бий болгожээ. Дилав Хутагтыг  1965 оны 4-р сарын 7-нд New York  хотноо насан эцэлсэн цагаас нь хойш түүний шавь  Жамбалдорж гуай багшийнхаа дурсгалд зориулан буяны ном хурах ажиллагааг гэвш Ёондонжамц (90 настай), хийдийн төвд, халимаг, тува, буриад лам нар мөн хийдийг барилцах ажилд гар бие оролцсон Жамц гуай болон түүний үр хүүхэд, сүсэгтэн олныхоо дэмжлэг туслалцаатайгаар жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэсээр иржээ.

Энэ удаагийн  45 дэх номын хурал 2009 оны  5-р сарын 31-ны нарлаг сайхан өдөр тохиож мөн хамба лам  Жамбалдорж гуайн 100 насны ойтой энэ жил давхцлаа.  Тус арга хэмжээнд Энэтхэгийн GOMANG дацан хийдээс төлөөлөн ирсэн 6 лам, Монголын Гандантэгчилэн хийд болон  Америкийн мужуудаас  хүрэлцэн ирсэн лам нар болон нийт 300 орчим монгол туургатнууд хуран цугларч хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
 

NITSAN хийдийн зүгээс тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэж хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Nitsan Temple

186 West 6th Street, Howell

 New Jersey 07731  

Фото зургийг дараахь линк дээр дараад үзнэ үү!    

 http://photo.mn/foto-news/35-todays-popular/73--45-nitsan-

Жич: 45 дах буяны ном хурах ажиллагаа болон Жамбалдорж гуайн 100 насны ойн хүндэтгэлийн ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг доорх хаягаар орж үзнэ үү

www.orloo.com , www.photo.mn/ Photo.MN клуын гишүүдийн бэлгэсэн photo сурвалжлага

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.