04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Монгол улс, Нью Йорк хотoд 4.2 саяын өртэй

Нью Йорк хотын  захиргаа нь Энэтхэг, Moнгол, Филиппин улсуудын засгийн газрын мэдэлд байдаг Манхаттаны 3 барилгуудаас үл хөдлөх хөрөнгийн сая сая долларын татвараа авахаар болж байна.

Ерөнхий шүүгч өнгөрсөн Баасан гаригт журамлахдаа дипломатын халдашгүй эрх дарх  нь эдгээр орнуудын НҮБ-д ажилладаг элчингийн ажилчид болон ажлын байрыг үл хөдлөх хөрөнгийн уг байруудад ногдох татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ. Олон улсын хууль дүрмэнд элчин сайдын яамдууд татвараас чөлөөлөгдсөн байдаг юм байна.

Гэвч Нью Йорк хотын Манхаттан дүүрэгт орших тэдгээр байруудын статус нь тусгаар тогтносон улсын газар нутаг гэдгээрээ Америкийн Нэгдсэн Улсын хуулиас гадуур байдаг ажээ.   Гэхдээ Нью Йорк хотын энэхүү хэргийн тухайд хотын захиргаа элчин сайдын яамдуудаас  дипломатик зорилгоор ашиглагддаггүй яамны барилгын зарим хэсэгт татвар ноогдуулах бүрэн эрхтэй гэж маргаж байна.

Энэтхэг улсын 26 давхар барилга нь Нэгдсэн Үндэсний Нью Йорк дахь байрны хажуухан талд орших ба уг барилга нь 20 давхар айлын орон сууцтай дүйж очих ба бүгдэд нь Энэтхэгийн Дипломат ажилтнууд ажиллаж амьдардаг юм байна. Монголын 6 давхар барилгын 2 давхар нь элчингийн ажилчид ажиллаж амьдрах зорилгоор ашиглагддаг. Филиппин улсын элчин сайдын барилга нь алдартай 5 дугаар гудамжинд байрлах ба түрээсээр банк, онгоцны компаниуд болон ресторан зэрэг олон төрлийн бизнес байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Олон жилээр эдгээр орнууд нь Нью Йорк хотын татварын нэхэмлэлийг тоохгүй, татварыг нь төлөлгүй явсан ажээ, гэвч эцэст нь ийнхүү Дээд шүүх 6 сард Нью Йорк хотын захиргааг АНУ-н шүүхээр шүүхдэж хэргээ шийдүүлж болно гэж журамлажээ.

Энэтхэг улс 9 сарын байдлаар зээлийн хүү нь ороод нийт $39.4 сая долларын өртэй болж байна.  Монгол улс $4.2 саяын өртэй. Харин Филиппин улс 2005 оны байдлаар $19 саяын өртэй, энэхүү дүнд өөрчлөлт орно гэсэн байна.

Ийнхүү эдгээр 3 орны Элчин сайдын яамдад ихээхэн хэмжээний татвар төлөгдөхөөр
болж байгаа боловч эдгээр орныг төлөөлөн ажиллаж байгаа өмгөөлөгч Robert A. Kandel утсаар явуулсан мессажанд нь хариу өгөөгүй байна.

http://thestar.com.my/news/story.asp?file=/2008/2/9/apworld/20080209133031&sec=apworld


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.