04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

IX/11-НИЙ ХАЛДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДААС 6 ТЭРБУМ ДОЛЛАР ГАРГУУЛНА

    Террорист "Аль-Каида" бүлэглэл, Афганистаны "Талибан" хөдөлгөөн болон Иран улс 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад амь үрэгсдийн ар гэрийнхэнд 6 тэрбум доллар төлөх ёстой болжээ. Энэ тухай тогтоолд Нью-Йоркийн шүүгч Жорж Дэниэлс өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан байна. Гэхдээ ийм хэмжээний мөнгийг нэхэмжлэн гаргуулах нь боломжгүй учраас шүүхийн энэ шийдвэрийг бэлгэ тэмдгийн чанартай гэж хэлж болно.

    Халдлагад амь үрэгдсэн 47 хүний ар гэрийнхний гомдлыг хүлээн авсан шүүх "Аль-Каида", "Талибан" болон Иран улс буруутай гэж үзэн ийм шийдвэр гаргасан байна.  

    Дээрх гурван хариуцагчаас зөвхөн "Аль-Каида" байгууллагын толгойлогч Усама бен Ладен халдлагын хариуцлагыг хүлээж байсан. Тухайн үед Афганистаны засгийн эрхэнд байсан талибууд халдлагыг зохион байгуулагчдад орогнох боломж олгож байв.

    Харин Ираны эрх баригчид есдүгээр сарын эмгэнэлт үйл явдалд холбоогүй гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байгаа юм. Нью-Йоркийн шүүх тус улсыг террористуудад дэмжлэг үзүүлсэн учраас нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзжээ.
Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.