05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

Ерөнхийлөгч “TIME”, “Wall Street Journal”-д зочлов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 67 дугаар Чуулганы Ерөнхий Ассамблейд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-д төдийгүй дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага болох "Тайм" сэтгүүлийн газар зочлов.

1923 онд байгуулагдсан одоогоор долоо хоног тутам тогтмол 25 сая хувь борлогдог тус сэтгүүл нь дэлхийн хэмжээнд есөн бүсэд зориулан хэвлэгддэг хамгийн нөлөө бүхий хэвлэл юм.

    "Тайм" сэтгүүл нь одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2012 оны онцлох гурван хүний нэгээр нэрлээд байгаа бөгөөд өнөөдөр тус сэтгүүлийн голлох редакторууд болох ахлах редактор Жёоти Тоттман, мэдээллийн албаны дарга Ховард Чуа Йөэн, Олон улсын фото редактор Патрик Витте, редактор Бобби Гош, сэтгүүлч Ишаен Тароор, гүйцэтгэх редактор Радика Жонес, “Sport illustrated”-ийн редактор Терри, МакДоналд, эрхлэгч Марта Нельсон, Олон улсын редактор Жим Фредрик, редактор Рик Стенгел нарын сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт ярилцлага зохион байгуулав.  

 Тэд Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ялангуяа уул уурхай, түүх, соёлын талаар асуулт асууж дэлгэрэнгүй хариулт авав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үг, ялангуяа авлигын асуудлаар баримталж буй бодлогын тухай нухацтай ярилцаж санал солилцов.

 Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч "Тайм" сэтгүүлийн редакциас гарч Уолл Стрийт Жоурнал (Wall Street Journal)-ийн редакийн урилгын дагуу тус сэтгүүлд зочлон ярилцлага өгөв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.