12 сарын 03, Баасан
°C
USD 2,849.32
USD 2,849.32
EUR 3,224.15
JPY 25.16
GBP 3,785.18
RUB 38.47
CNY 446.92
KRW 2.43

БЛҮҮМИНГТОНД ДЭНЖ ХОТОЙТОЛ “БӨӨН БАЯРАА”

Индиана мужийн Блүүмингтоны энэ жилийн наадам онцгой үйл явдлаар дүүрэн болж хоёр сартай балчир хүүгээс эхлээд  зуу дөхөж яваа  монголч эрдэмтэн, идэр залуус, хүүхэд багачууд цугтаа ёстой л дэнж хотойж, дэлхий доргитол наадлаа. Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой, Алтай судлалын бага хурлын үйл ажиллагаатай давхацсан монгол наадам  ирсэн зочдод гайхалтай сайхан сюрприз байв.
Хадган цэнхэр тэнгэрт хурган цагаан үүл хуурын эгшиг хөлөглөн дэвэлзэнэ. Дээд тэнгэрийн нарыг дэргэдээ уян саатуулж, дэлхий цэнхэр эжий ногоон торгоор гоёсон, цэцэгтэй алаг замбуулинд өнгө нэмэн ирэх  Монгол наадам ертөнцийн нэгэн өнгөө.

indiana_6Индианагийн Блүүмингтоны сэрмүүн дэнжид морин хуурын аялгуунд дөрөөлөн Монгол Улсын төрийн далбаа нар өгсөн мандаж, Монгол наадам эхэллээ.  Монгол наадмыг Индианагийн Блүүмингтоны Монголчуудын холбооноос зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат багш, холбооны тэргүүн П.Увш нээв.

indiana_7

Тус хотод амарч байгаа Монгол соёлын төвийн зуслангийн 40 гаруй хүүхдүүд “Бөөн баяр” дуугаар ирсэн зочдын сонорыг мялаалаа. Ирээд хоёрхон хоногт сурсан гэхэд ёстой л нэг гал цогтой цангинатал
“бөөн баяртай” дуулав.
Эрийн гурван наадмын эхний наадам монгол бөхийн барилдаанд эртэй бяртай эрчүүд ташаа тулан ханхайж, эхний даваа эхэлмэгц цээж түрэн дэвэн дэвсээр гарч ирэн  зүлэг ногоон дэвжээнээ барилдахаар өрөхөд наадамчин олон уухай хадаан дэмжлээ.
indiana_8
Уран мэхийг уралдуулан хүчит 26 бөх барилдсанаас хөл бөмбөгийн спортын мастер, Индианагийн Жефферсонвиллийн Д.Рэнцэнсамбуу түрүүлж, Блүүмингтоны заан М. Саруул-Эрдэнэ үзүүрлэв.
Энэ наадмын эгдүүтэй зочид “хурдан даага, соёолон, хязаалан” насны уралдаанд шандасаа сорив. Тэртээ алсаас тоос татуулан хурдлах багачуудын уралдаан өхөөрдөм сонирхолтой  болж Б.Билгээ, Б.Очирням, Г.Амарсанаа нар   шагнал гардан бөөн баяраа. Наадмын “их насны” уралдаанд идэр залуу эрчүүд ёстой л адуу шиг пижигнэн уралдсанаас  америк монголч оюутнууд айрагдан хамаг шагналыг хамлаа.

indiana_4

Америкийн Монголчуудын Шагайн Холбоог үүсгэн байгуулагч Бат-Очир Чикаго хотоос морилон ирж шагайн харвааг зохион байгуулав. Мэргэд хараагаа ончилж, байгаа тохируулсан харваанд ирсэн гийчид бүгд оролцож цэцээ үзлээ. Өрсөлдөөнтэй болсон харваанд  залуу харваач МУИС-ийн доктор, багш Д.Энхбат түрүүлж  медалийн эзэн болж алсдаа сүрхий харваач болохоо харуулав.

indiana_3

Үүлэн сүүдэр дайрч, сэрүүн салхи сэвэлзсэн таатай үеэр гар бөмбөгийн тэмцээнд холимог оддын буюу Монгол соёлын төв, монголч эрдэмтдийн баг, Индианагийн Блүүмингтоны Монголчуудын баг хүчээ үзэж газар тэнгэрийг доргитол тэмцэлдсэний дүнд Холимог оддын баг түрүүлж бөөн баяр болов.
Тэмцээний туршид тус багийн уриа нь “Бөөн баяр” байсан бөгөөд оноо авах тоолонд тэнхээ мэдэн “бөөн баяраа” гэж хашгирч наадамчин  олныг ихэд баясгаж байлаа.
indiana_2Бас нэг үзүүштэй наадам нь гар барилдаан байсан бөгөөд  булчин шөрмөсөө чангалсан эрчүүд их дуу хадаан тэмцэлдсэнээс  МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар ёстой л гарын шууны эр бярыг үзүүлэн түрүүлж медалийн эзэн болов.
Наадмын нэг сюрприз нь урлагийн тоглолтууд байлаа. Д.Очмаагийн ятгын эгшиг, доктор Л.Эрдэнчимэгийн бишгүүр, У.Дэлгэрбатын морин хуурын аялгуунд уярч, монгол бүжгийн гайхамшигийг биширч, монгол хэлний зуны сургалтын оюутнууд Монгол  дууг  анх удаа олны өмнө  дуулж байгаа даа “бөөн баяр”-тай.

indiana_5

Монгол наадмын хойморт идээ ундаа элбэг, ирсэн бүхэн сэтгэл дүүрэн, инээд наадаан элбэг монгол наадмын төгсгөлд бай шагналаа бие биендээ үзүүлэн баясаж, цэгээн чулууг хагартал, цээлийн усыг цалгитал  хөгжин “бөөн баяраа” Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна ....
Наадмыг сурвалжилсан Д.Уранзул
АНУ.Индиана муж, Блүүмингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 12
Монгол Судлалын оюутнууд Блүүмингтонд тэмдэглэсэн Наадмаар ая дуугаар мэндчиллээ


ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.