06 сарын 22, Бямба
°C
USD 3,380.86
USD 3,380.86
EUR 3,609.74
JPY 21.29
GBP 4,274.42
RUB 37.90
CNY 465.61
KRW 2.43

Висконсин мужид Монголчуудын Холбоо байгуулагдлаа

Висконсин мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын анхдугаар уулзалт 2012 оны 2 дугаар сарын 10-нд Бийвэр Дам хотноо амжилттай болж өнгөрлөө. Уулзалтыг Батчулууны Саран санаачлан зохион байгуулж, уулзалтын тов, хэлэлцэх асуудлын тоймыг мэдээлэл.ком, орлоо.ком, чикагомонголс.ком сайтуудаар олон нийтэд хүргэсэн байна. Уулзалтанд Висконсин мужийн 12 хотоос нийт 29 хүн оролцлоо. Уулзалтанд оролцогсод xолбооны мөн чанар, үүрэг зорилго,зохион байгуулалт, дотоод дүрэм, санхүүжүүлэх болон сурталчлан таниулах арга замуудыг хэлэлцлээ. Уулзалтын төгсгөлд хүн бүр, бидний холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдаж буй олон нийтийн төлөө үйлчлэх ашгийн бус байгууллага байх ёстой гэж санал нэгдлээ. Холбоо нь биднийг нэгтгэх, хамт олон байх, Монголоороо бахархах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл солилцох, хүргэх, зөвлөгөө өгөх, тусалж дэмжих, олон нийтийн өмнө биднийг төлөөлөх байгууллага байх ёстой гэж үзлээ. Холбооны дотоод дүрмийг хүн бүрийн санал, санаачлагыг нээлттэй тусган, тэдний идэвхтэй оролцоотойгоор тоймлон бичиж удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал нэгтэй байгууллаа. Xолбооны Удирдагчаар Б.Саран, Дэд Удирдагчаар З. Дэлгэрцэцэг, Удирдах Зөвлөлийн гишүүдээр З.Ичинхорлоо, С.Оюунтуяа, Б.Уранчимэг, Л. Гантулга, Л. Лхамсүрэн, Х.Цолмон, Н.Хонгорзул, Э.Түвшин нар сонгогдон ажиллаж эхэллээ.

Висконсинчууд маань холбооныхоо удирдах зөвлөлийн багийг эрч хүчтэй, туршлагатай, өөртөө итгэлтэй бөгөөд Монголчуудынхаа эрх ашиг, сонирхолын төлөө ажиллаж чадах залуусыг уриалж, дэмжих зарчимаар сонголоо. Оролцогчид уулзалтын хэлэлцсэн асуудалд зуун хувь идэвх, санаачлагатай оролцож, Висконсинд ажиллаж, амьдарч буй Монголчуудын хувьд цагаа олсон сайхан уулзалт болж, холбоогоо шинээр байгуулсан амжилтандaa хүн бүр сэтгэл хангалуун байлаа.

Баг бүр асуудал тус бүр дээр олон нийтийн эрх ашиг, сонирхол, хэрэгцээг тусган хэлэлцэж, санаа бодлоо уралдуулан дүн шинжилгээ хийж уулзалт үр дүнтэй, сонирхолтой болж өнгөрсөнийг дурдахад таатай байна. Висконсин мужид оршин сууж буй, ажил эрхэлж буй, суралцаж буй хүн бүхэнд болон, цаашдаа Висконсинд ирж суурьшин амьдрах төлөвлөгөөтэй хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй. Бидний уриа: “Дэм дэмэндээ урагшилж, дэвшиж амьдарья”! Та бүхнийг Висконсин мужийн Монголчуудын Холбоонд нэгдэхийг уриалж байна.

Холбооны Удирдагч: Saraa 920 712 5317 saran@wimongols.com руу eмайл бичиж нэр, eмайл хаягаа үлдээхийг хүсе. Нэгдсэн eмайл систeмээр мэдээ зарыг танд шуурхай хүргэх болно.Face Book: Wisconsin Mongols -руу орж сонирхоно уу. http://wimongols.wordpress.com blog-оос мэдээ авч уншаарай. www.wimongols.com website удахгүй интeрнeтэд тавигдах болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.