03 сарын 01, Баасан
°C
USD 3,381.89
USD 3,381.89
EUR 3,665.63
JPY 22.59
GBP 4,280.46
RUB 37.16
CNY 470.14
KRW 2.54

“Ногоон карт” виз олгоход нөлөөлнө

АНУ-д байнга оршин суух эрх олгодог “ногоон карт”-ын сугалаанд оролцох нь тус улсад нэвтрэх виз олгоход сөргөөр нөлөөлж болзошгүй, гэхдээ бүх зүйл тухайн тохиолдлоос шалтгаална гэж АНУ-ын Төрийн департаментын визийн асуудал хариуцсан даргын орлогч Дэвид Донахью мэдэгджээ. 

“Бүх зүйл тухайн тохиолдлоос хамаарна. “Ногоон карт” сугалаанд оролцож байгаа хүн цагаачлалын бус виз авах шаардлагыг хангаж байж болно, олон ч хүн тийм виз авсан байдаг. Гэхдээ “ногоон карт” бөглөсөн хүн одоо шууд АНУ-д очихыг хүсч байвал тухайн хүн жуулчны визийг ашиглан АНУ-д хууль бусаар үлдэхээр оролдож байна гэх үндэслэлийг бий болгож байгаа учир ЭСЯ-ны төлөөлөгч түүнд виз олгодоггүй” гэж Донахью гадаадын хэвлэлийнхэнд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. 

Америкийн “ногоон карт” сугалаанд оролцох хүсэлтийг 10 дугаар сарын 4-нөөс авч эхлэх аж. Уг сугалаанд оролцсон гадаадын 50 мянган иргэн АНУ-д байнга оршин сууж, ажиллах эрхтэй болно. Хүсэлтийг 2011 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авна. Өнгөрсөн жил 14,8 сая орчим хүн сугалаанд оролцжээ. 

З.Амгалан / Монцамэ /


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.