Каролинагийн Монголчуудын анхны наадам 2011
Каролинагийн Монголчууд 7-р сарын 9-ны өдөр Шорлот хотод хойд каролина мужийн өнцөг булангаас хүрэлцэн ирж анхныхаа наадмыг монголоороо гоёж монгол соёлоороо бахархан халуун сэтгэлээр баясан наадлаа. Бидний хэсэг нөхөд монголын сүлд дуу болсон монгол хүний сэтгэлд хоногшсон Үг. Ж. Бадраа Ая. Ц. Намсрайжав “Халуун Элгэн Нутаг” гэсэн сайхан дуугаар нээлээ.
Үүний дараагаар Монголын үзэсгэлэнг гэр гэрээсээ байгаа зүйлээ авчран үр хүүхэд болон бусад анд нөхөд америкчуудаа монголын соёлыг таниулан мэдүүлэх зорилгоор гарган монгол соёлоорой бахархлаа.
Эрийн гурван наадмыг бид өөрсдийн хүч, сэтгэлээр нэгдэн Монгол наадмын онцлогыг хадгалахыг хичээж, наадмын нээлтийн урлагийн тоглолтыг Одончимэг “Хүн Хүндээ Хайртай Байдаг юмаа” гэдэг дуугаар ая барин ятга хөгжмийн уянгыг эгшиглүүлэв.




Цогтэрдэнэ аман хуур хуурдан, Гантуяа гитар тоглон “Миний Эх Орон” дуугаар наадам өндөрлөө. Сайхан монгол дуу эгшиглүүлэн удирдсан Туул, наадмыг хөтөлсөн Индраа, Батцолмон, үзэсгэлэн санаачласан Одончимэг, фото зурагчин Батсүх нартаа баярлалаа.
Дашрамд Каролинагийн наадамд идэвхи зүтгэлтэй оролцсон бүх хүмүүс болон зохион байгуулахад идэвхитэй оролцсон нөхдөд чин сэтгэлийн талархал хүсье. Латин үсгээр Carolinagiinmongolchuud facebook-aaс бусад зургануудыг үзнэ үү.
Бичсэн С. Үзмээ