04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

МОНГОЛ КАРОЛИНА ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН 2013

Хөх Каролина тэнгэрийн дор хөх монголын үрс бид 12 дугаар сарын 29 ны өдөр Charlotte NC хотод 2013 оноо угтсан цэнгүүнээ ,хойд болон умард каролинагийн өнцөг булангаас сэтгэл зүрхээ нийлүүлэн тэмдэглээ. Монгол Каролина шинэ жилийн цэнгүүний үдэш найз нөхдийн халуун дотно билэг дэмбэрлийг илэрхийлсэн тэвэр дүүрэн сарнай цэцгийн баглаа, гэрэл гэгээ гийсэн зулын дөл бадраасан баярын ширээнд тухлан сууж баярлан цэнгэцгээв.

Цэнгүүний гарааг хөтлөгч Г. Сарангэрэл, Г. Марк нар уянгалаг уран үгээр эхлэн Холбооны тэргүүн Ч. Одончимэг мэндчилэн “Шинэ жилийн үдэш” дууг дуулан нээлтээ хийлээ. 

Энд дарж зургуудыг сонирхоно уу!

Үүний дараа бид урдны цагийн шинэ жилийн хүлээн авалтыг дурсан санан, шарсан тоорой оргилуун дарс бүхий зоог барин, бяцхан гүнж П. Анужин, Г. Мишээл, Г. Жасмин нар “Амин хүүдээ би” гэдэг өхөөрдөм дуугаар бэлэг барив. Монгол Каролинагийн шинэ жилд өвлийн өвгөн аав С. Жаргал цас мөсний орноос цагаан дахан дээлээ өмсөн, хэлтийгэж тависан монгол лоовуузан малгайтай, ид шидийн мөнгөн таягаа барин, цасан охид, шинэ он П. Нандинэрдэнэ нарыг дагуулсаар ирэхэд 2012 он Оюун угтан тосон тамхимд сүрлэг чавхлантайгаар орж ирлээ.

“Сувд эрдмийн чимэгтэй, сүлд ногоон модоо, Дун цагаан сахалтай, Дун өвлийн ааваа, аяа, аяа дагаад дуулан дуулан эгшигье, ар араа дагаад тойрон тойрон эргэлдье” гэсэн бидний мартагдах шахсан Ц. Балгансүрэнгийн үг, Г. Дарамзагдын ая “С үлд модны тойрон бүжгийн дуу” дууг сэргээхийг хичээж, дууны аяыг Ч. Одончимэг аргон хөгжим, Ж. Ууганбаяр гитар дээр тоглон цасан охидууд маань бүжив. Монгол ардын “Үзэмчин” бүжгийг Каяа, Кристина гэдэг хоёр америк охидууд маань эвлэгхэн бүжиж, Монгол Каролинагийн мисс бяцхан гунж П. Анужин маань “Миний хүүхэлдэй” балет бүжиг, Г. Ново тэргүүтэй бүжигчид маань “Ганхам” маягийн сүүлийн үед хит болоод байгаа чөлөөт бүжгийг бүжин олныг баясгалаа.

Бидний цэнгүүн маань эргэн дурсан санах мөчүүдээр дүүрэн, ширээ дүүрэн зоог, нүүр дүүрэн баясал, хөл хөгжмийн аясын дагуу эргэлдэн цэнгэн бүжин наадснаарай онцлогтой. Энэхүү цэнгүүнд бялчир нялхасаас авхуулаад хүн бүр сэтгэл идэвхи зүтгэлтэй оролцон, жил болгоны шинэ жилийн цэнгүүн маань алхам алхамаар ахин дэвшилтэй байгаа нь таатай байхаас гадна цаашдаа бидэнд суралцах, үр хүүхдээ таниулан мэдүүлэх зүйл их бий. Дашрамд цэнгүүнийг зохион байгуулахад идэвхитэй оролцсон дээрх нэр бүхий хүмүүсээс гадна дуучин бөгөөд зурагчин И. Пүрэвцэрэн, DJ – Dustin P. , биднийг зорин холоос хүрэлцэн ирсэн Durham NC хотын Б. Гансувд болон түүний гэр бүл, Ц. Номин, Онон, Greenville SC хотын С. Хүрэл нар, Charlotte NC хотод амьдарч буй Монгол болон Америк найз нөхдөө сэтгэл тавин хамтран цэнгэсэнд талархал илэрхийлье.

С. Үзмээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.