04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Каролина Монгол Хээрийн Аялал Наадам 2012

Каролинагийн монголчууд бид хээрийн аялал Наадамаа 7 дугаар сарын 14, 15 нд Asheboro ,NC хотын “Deepriver” гэдэг газарт Хойд Каролинагийн өнцөг булангаас цугларан наадлаа. Эхний өдөр асар майханаа барилцан, нутгынхаа дуу хуур тавьсан шигээ, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн гэсэн олон сайхан уламжлал болсон нийтийн бүжгүүдийг эргэлдэн эргэн санан дурслаа. 15 - ны өглөө бид шаргуу наадмын хуушуур хийх ажилдаа бүх нийтээрээ ханцуу шамлан орж, олон хүний сэтгэл хүч, хөдөлмөр хөлс шингэсэн, халуун нар, тосонд шарсан алдартай хуушуураа хийж, наадмын үйл ажилгаагаа Монголын далбаагаа мандуулан, наадмын үзэсгэлэн гарган, Төрийн Дуулал дуулан, Монгол ёслолгоо ёслон эхлээ. Монголчууд бид бахархах эх орон, баяр наадам, өвөрмөгц соёл урлаг, ахуй амьдралтайгаас гадна эрхэмлэн хүндэтгэх ёс заншилтай билээ.

Ингээд бид Монголын үндэсний наадмын онцлогыг харуулсан асуулт хариултын хэлэлцэл явуулж, мэдэхгүйд мэдлэг, мэддэгт илүүдэхгүй гэгчээр бяцхан ч гэсэн “Наадмын танин мэдэхүй тольтой” танилцлаа. Монгол ардын “Мянгад” бүжгийг П.Нандиа, “Хүүхдийн сэтгэхүй” болон “Zip a dee doo daa” Поп бүжгийг П.Анужин, “Хөгжилтэй хөл” Г. Мишээл нар хөөрхөн цоглог авъяастай бүжиглэн, 2 сартай бялчираас 15 нас хүртлэх бүх хүүхдүүд нийтлэг болсон “Чихчийн чинээ биетэй” хүүхдийн дууг дуулсан нь наадмыг өхөөрдөм баяр баясгалангаар чимэглэв. Каролинагийн Монголчууд бид бөхийн барилдаан, сур харвалт, хурдан морьны уралдааныг ёсчилон наадсанаас гадна шатар, даам тоглож Монголоороо гоёцгоов. Бидний наадам дээр Өвөрмонгол зочин Нарс Боржигин ”Greensboro, NC” хотоос зорин гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, гэргийхээ гарын буузаар биднийг дайлж, өвөр монгол бөхийн дэвэлтийн дэг маягыг үзүүлэн наадав. Дашрамд наадмын идээний таваг сэтгэлээсэй бэлдэн идээний дээж зассан "Durham, NC" хотын Жаргалын гэр бүл , танин мэдэхүйн асуулт хариулалтыг танилцуулж хэлэлцсэн Гансувд, Ундраа, бидтэй хамт анх удаагаа наадамд идэвхитэй оролцсон Номин , Онон нарын гэр бүл, наадмын үйл ажилгаанд харамгүй сэтгэл зүрхээ зориулж оролцсон бүх хүмүүсдээ баярлаж талархаснаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Каролинагийн Монголчуудын Холбоо

{gallery}fotomedee/carolina-naadam-2012{/gallery}

Бусад зурагнуудыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.