03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ ӨДӨРЛӨГ CHARLOTTE NC–Д МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОРОЛЦЛОО

/A Children's World of Play & Story at Charlotte NC/

                Charlotte NC –д  өнгөрсөн  5 дугаар сарын 12 нд Олон Улсын Хүүхдийн Ертөнц Өдөрлөг т, Charlotte NC дахь Mонголчууд бид хүүхдүүдийнхээ хамт, олон орны соёл урлаг,  нэвтэрхий толийн гайхамшигтай танилцан  үлгэр ёгт сонсон, хүүхдүүдтэй тоглон наадаж,  их зүйлийг суралцан хүүхдийн ертөнцөөр бид бүхэн аялан баясаж хүүхэд насруугаа эргээд орсон мэт санагдлаа.

                Энэхүү өдөрлөгт Монгол орноо таниулахаас гадна, Монгол хүүхдийн үндэсний тоглоом, Монгол үлгэр, дуу бүжиг болон Монгол хүүхдүүдийн танин мэдэхүйд зориулсан  үзэгсгэлэн гаргалаа. Үүнд:  Монгол орны тухай зурагт цомог болон Эзэн Чингис Хааны маань дэлхийг эзэлсэн  түүхийн товчлол газрын зургын  хамт Натионал гиографикаас бэлдсэн зурагт хуудас, Монгол Ардын Үлгэрийн номууд , Монгол Хүүхдийн дууны ном болон “Хүүхдийн Цэцэг” Хамтлагын тоглолтыг  дүрст хуурцагыг үзүүлэн, Монгол эмээлтэй морь , тэмээн шаазан баримал, Монгол үндэсний хувцас үзүүлсэн ном , хүүхэлдэй, эсгий гэр баримал, нүүж буй гэрийн загвар, шагай, Монгол хүүхдүүдийн оюуныг хөгжүүлдэг ТүмэнӨлзийн оньсон түлхүүр зэрэгийг тавин үзүүлж, өөрсдийн чадлын хирээр тайлбарлан таниулж байлаа.

Монгол хүүхэд нүүдлийн мал аж ахуйн амьдралтай бөгөөд юмханаар юмхан хийж аж ахуйн амьдралдаа зохицон ургуулан сэдэж байгальтайгаа уялдан харилцаж тоглодог . Намар цагаан мод олох, өвөл мөсөөр гулгуулан гуралдах, хавар, зун морь уралдах, чулуугаар айл гэр болох, таалцах, хад  ууланд нуугдаж  тоглож чаддаг чадвар, шагайгаар хэдэн төрлөөр тоглодог, Монгол хүүхдүүдийн оюуны зэвсэг болсон оньсон түлхүүрээр яст мэлхий, гурвалжин тэгш өнцөгт, шоо дөрөвлөжин, тэгш өнцөгт дөрвөлжин гэх мэтээр хүүхэд багачууд болон эцэг эхчүүдийн оюуны чадварыг сорилио.

                Монгол хүүхдийн урлагийн үзлэгээр Г.Уянга “Баяд бүжиг” бүжин Монгол хүний болон  морьны товтолгоон ая дор бүжин зочидын сэтгэлийг хөдөлгөж, Ч. Одончимэг хүүхдийн “ Алтанхан Нар” дууны аяыг ятгын хамт хөгжимдөв.  Монгол хүүхдийн үндэсний тоглоомын тайлбар судалгааг Х. Оюун хийж ангилаар орчуулан таниулж, Монголын ёгт үлгэр “Тэмээ яагаад ийм төрхтэй болсон бэ”, Монгол ардын үлгэр “Залхуу Шар Шувуу” хүүхэд багачуудад уншин таниуллаа.

                Каролинагийн Монгол хүүхдүүд болон эцэг эхчүүд бусад орны соёл урлаг, тэдний хүүхдийн ерөнцтөй танилцан харилцан ярилцаж тэднээс  ихийг суралцахаас  гадна жуулчны ойр дорны үг хэллэг , нэвтэрхий толиор аяласнаар “Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол” гэдэг дуунд өгүүлдэг шиг нэг өдөрч болтугай хүүхэд нас минь дурсагдан хөөрлөө.

 Ямарч орон өөрсдийн үндэсний бахархал, соёл урлаг, түүх, ёс заншил болон нэвтэрхий тольтой байх нь мэдээж бас гайханшигтай.

Энэхүү Олон Улсын Хүүхдийн Ертөнц өдөрлөгт чин сэтгэлээсээ оролцсон Каролинагийн Монголчуудын Холбооны дарга Ч.Одончимэг болон гэр бүлд, С. Үзмээ, Г.Уянга. Х.Оюун, А.Индраа, Г.Сарангэрэл болон үр хүүхдүүдэд, Батсүхийн ээж Давгасүрэн эгч, Удвал нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн, Та бүхэндээ Монголоо гэсэн сэтгэл зүрх тань үнэнч бадрах болтугай, аж жаргал хүсье.

Бичсэн С.Үзмээ

Каролина Монгол Холбоо

Олон улсын хүүхдийн ертөнц өдөрлөг

 

Оньсон түлхүүр сорисон нь:

 

Нүүж буй гэр, Ч.Одончимэг

Олон улсын ордоны захирал Dennisийн хамт

Ч.Одончимэг Хятад бяцхан бүжгчдын хамт

Үзмээ Пилимпин орны бүжиг сорсон нь:

Удвал үзэгслэнг тайлбарласан нь:

А.Индраа үзэгсэлэнг тайлбарлаж байгаа нь:

Г.Сарангэрэл хүүхдүүдтэйгээ:


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.