04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Шинэ мэдээ, мэдээлэл

1. Калифорнид бэлтгэл ангид орох нас хойшлогдож байна
Калифорнид ирэх жилээс Kindergarden буюу бэлтгэл ангид орох насыг  хойшлуулсан шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Хуучин хуулиар 12-р сарын 2-н гэхэд 5 нас хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болдог байсан бол 2012-2013 оны хичээлийн жилд 11-р сарын 1 гэхэд 5 хүрэх бол, 2013-14 оны хичээлийн жилд 10-р сарын 1-н гэхэд, түүнээс хойш 9-р сарын 1 гэхэд 5 хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болох юм байна. Эдгээр нас нь хүрээгүй хүүхдүүд прискүүлээ төгссөний дараа “transitional kindergarden” буюу TK гэдэг бэлтгэл ангийн өмнөх сургалтанд хамрагдах аж. Оны сүүлээр төрсөн хүүхдүүдийг үеийн хүүхдүүдээсээ бараг нэг насаар хойно төрсөн ч нэг адил түвшний хичээлд суулгах нь тэдний сургалтанд муугаар нөлөөлж байна хэмээн энэхүү хуулийг санаачлагчид үзсэн ба энэхүү TK-д программд хамарагдсанаар эдгээр хүүхдүүд хиячээлдээ бусдаасаа хоцрох нь багасч, тест, шалгалтандаа илүү сайн оноо үзүүлэх болно гэж үзэж байна.

2008 онд Калифорний Public Policy Institute байгууллагаас өмнө хийсэн 14 судалгаанд дүн шинжилгээ хийж үзсэнээр бэлтгэл ангид хожуу орсон хүүхдүүд тоо, уншлагын тестүүтэд илүүтэй сайн үзүүлэлт үзүүлдэг гэж гаргажээ. Сургууль дистриктүүд TK проргамм хичээллүүлэх өөрсдийн төлөвлөгөөгөө удахгүй танилцуулж эхлэх ба зарим районы сургуулиудын дунд нь нэг программтай байх, эсвэл хүүхдүүдийг гэрээс нь хол өөр сургууль уруу явуулахгүй тулд /автобусаар үйлчлэх санхүүжилт байхгүй/ сургуулиуд K болон TK-ийн холимог анги хичээллүүлэх зэрэг санаанууд гарч ирч байгаа юм байна. TK сургалт нь K буюу бэлтгэл ангийн адилаар заавал сурах албагүй буюу сайн дурын үндсэн дээр сургах сургалт бөгөөд жирийн бэлтгэл ангийн адилаар бүртгэл нь 1, 2-р сард явагдана. Мөн эцэг эхчүүд хүүхдээ 5 нас хүрсэний дараа сүүлийн хагас жилд нь TK-ээс жирийн бэлтгэл анги уруу шилжүүлэх эрхтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг www.cde.ca.gov.ci/gs/em/kinderfaq.asp линкээр орж хараарай.


2. Бага орлоготой гэр бүлүүдэд зориулсан интернэт, компьютер

The Federal Communication Commission /FCC/ болон зарим кабел, компьютерийн компаниуд хамтран бага орлоготой иргэдэд хямд үнээр broadband интернэт үйлчилгээ /сарын 10 доллар/, компьютер /150 доллар/ авах боломжийг олгох программыг хэрэгжүүлэхээр болоод байна. Ирэх хавраас Bright House, Comcast, Cox, Time Warner зэрэг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд  сургууль дээрээ үнэгүй, хямдралтай хоол авдаг улсын программд /school-lunch program/ хамрагддаг хүүхдүүдтэй 25 мянга орчим айлуудад интернэтийн энэхүү хямдралтай үйлчилгээг үзүүлэхээр болж байгаа ба үүнд үнэгүй суурилуулалт, 2 жил хүртэлх хугацаанд модем үнэгүй рентлэх үйлчилгээ багтаж байгаа аж. Хэрэглэж байсан компьютерийг засаж янзалдаг Redemtech компани эдгээр айлуудад 150 доллараар ноүтбүүк эсвэл ширээний компьютерийг үнэгүй тээвэрлэж хүргүүлэх ба 90 хоногийн техникийн дэмжлэгийг үнэгүй үзүүлэх аж. Харин Microsoft компани эдгээр гэр бүлүүдэд 250 доллараар шинэ комьютерээ зарах аж. Энэхүү программ нь  FCC байгуулагын санаачилсан бүх америкчуудыг өндөр хурдын интернэттэй болгох хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд өндөр хурдын интернэтийн хоцрогдол нь алсдаа улсын эдийн засагт муугаар нөлөөлнө гэж үзсэнээс хэрэгжүүлж байгаа юм. Кабел интернэтийн компаниудын хямдралтай үйлчилгээнд дээрх орлогын нөхцөлийг хангаж байгаа ч одоогийн хэрэглэгчид болон төлбөрийн өртэй, рентний төхөөрөмжөө буцааж өгөөгүй зэрэг хүмүүс хамрагдах боломжгүй гэж заажээ.


3. Хар баасан гаригийн худалдаа

Энэ өдрөөр юм худалдаж авахаар төлөвлөж байгаа бол дараахь зүйлсийг санахад илүүдэхгүй байх. Энэ жилийн хувьд зарим томоохон дэлгүүрүүд, түүний дотор Best Buy, Kohl’s, Macys’s, Target дэлгүүрүүд худалдан авагчдыг хүлээлгэж  зогсоохгүйн тулд шөнө 12 цагт онгойхоо зарлаад байна. Walmart дэлгүүрийн хувьд 4 дэх өдрийн оройн 10 цагаа эхэлж бараа бүтээгдэхүүнээ, шөнө дундаас эхлэн элетрон техникийн хямдралтай худалдаагаа эхлэнэ гэсэн байна. Ингэж эрт онгойж байгаа нь дэлгүүрүүдийн “door buster”-ийн  өрсөлдөөнийг нэмэгдүүлж хэрэглэгчдэд ашигтай тусах байх. Дэлгүүрүүдийн “хар баасан” гаригийн  хямдралын бараанууд болон бусад мэдээллийг http://www.blackfriday.info/news/ сайтаас хараарай. Шөнө худалдаа хийхээр гарахдаа интернэттэй утсаа авч гарахаа бүү мартаарай. Зарим дэлгүүрүүдийн барааны үнийг харьцуулах, хямдрал, купон зэргийг скандахад гол “найз” чинь болно шүү. Түүнчлэн энэ жилийн хувьд олон дэлгүүрүүд онлайн худалдаандаа нэлээд анхаарал тавьж, жишээ нь тодорхой үнийн дүнгээс дээш худалдаа хийсэн тохиолдолд шуудангийн зардлыг өөрсдөө даахаар рекламдаж байна. Зарим бэлгээ үүнийг ашиглаж авбал цагийг тань хэмнэх болов уу. Мөн онлайн худалдааны компаниудын Cyber Monday-гээр зарим ашигтай наймааг хийж болдгийг та бүхэн юу эс андах вэ. Талархлалын баяраа сайхан тэмдэглээрэй.

 

Д.Баярсайхан

http://bayaraasacto.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.