04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

2012 оны Вашингтон орчмын монголчуудын шилдгүүд

2012 он Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд шинэ эрэл хайлт, шинэ бүтээлч санаачлага, шинэ боломжуудыг үр бүтээлтэй ашигласан жил байлаа. Монгол эх орныхоо зүг хүлгийн жолоог залсан олон олон залуус Монголдоо өөрийн орон зайгаа эзэлж, өөрийн бүтээлч чадвараа бусдад нотлонхаруулж байгаа.  

Амжилт бүтээл арвин өнгөрч байгаа 2012 оны ШИЛДЭГ-үүдээ Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо уламжлал ёсоор нэрлэж байна.

 

1. Нэгэн цагт Монголын балетийн урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлж байсан, өдгөө цагт мэргэжлийн  авьяас билэг ур

чадвараа олон үндэстэн хүүхдүүдэд зааж сурган, амжилт гаргаж яваа, Виржина мужийн Стерлинг дүүрэг дэх "Sterling

ballet" сургуулийн санаачлагч эзэд болох ДАВААДОРЖИЙН ӨЛЗИЙСАЙХАН, ТҮМЭННАСАНГИЙН ТУЯА.  Тэд зул сарын баярт

зориулан шавь нарынхаа хамт "Nutcracker" бие даасан уран бүтээлийн тоглолтоо саяхан Sterling-д байрлах "Waddell" театрт

амжилттай хийсэн билээ.

2. 2012 онд Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа амилсан Шекспирийн "Гамлет" жүжгийн хөгжим,  дэлгэцийн шинэ

бүтээл "Ану хатан" киноны хөгжмийг бүтээхийн зэрэгцээ олон арван  хөгжмийн бүтээлийг туурвисан хөгжмийн зохиолч

САНГИДОРЖИЙН САНСАРГЭРЭЛТЭХ.  Тэрээр Испани улсад өөрийн дүү С. Саянцэцэгийн хамт уран бүтээлийн тоглолт зохион

байгуулсан төдийгүй, "Аавдаа" зориулсан шинэ бүтээл нь мэргэжлийн өндөр түвшинд үнэлэгдэж яваа юм. 

 

3. Америк оронд  өөрсдийн мэдлэг боловсрол, хичээл зүтгэл, авьяас чадвараараа амжилт гарган дэлхийн хэмжээнд  үнэлэгдэж яваа шилдэг монгол залуусын тухай "Монголчууд Америкт" нэртэй ярилцлагын номоо бүтээж 2012 онд хэвлүүлсэн нийтлэлч

ГОМБОСҮРЭНГИЙН ГАЛБАДРАХ.  Тэрээр монголчуудын оюун сэтгэлгээний өөрчлөлт, монгол хүний үнэлэмж, Монгол орны зөв сайн хөгжлийн төлөөх санаа зовинолоо олон олон нийтлэл өгүүллээрээ илэрхийлж, уншигч олны танил болж яваа  нэгэн.

 

4. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. 2012 онд West Виржина мужийн Charles Town-д  байнга болдог  хурдан морины

уралдаанд "Сансар уул", "Цэнгэлийн манлай" нэртэй морьдоо 2 удаа түрүүлүүлж, олон удаа аман хүзүүдүүлж байгаа  монгол уяач ГҮРИЙН БАТТУЛГА. Америкийн морин уралдааны ертөнцөд монгол уяач монгол нэртэй морьд уяж, амжилт гаргаж яваа анхны тохиолдол төдийгүй, сайн үйлсийн эхлэл нь энэ билээ.

 

5. Вашингтон орчмын монголчуудын олон холбоод нэгдлүүдийн дунд 2012 онд залуусын нэгэн шинэ давалгаа түрлэг нэмэн

орж ирсэн нь "Вашингтон орчмын монгол оюутан залуусын клуб".

Эдгээр залуус эрдэм мэдлэгийн шавхагдашгүй ундаргаас бусад олонтойгоо хуваалцахын тулд "IDEAL FUTURE" илтгэл ярилцлагыг сар болгон тогтмол зохион байгуулж байгаагийн зэрэгцээ, залуусын үр бүтээлтэй нөхөрлөл, эв нэгдлийн төлөө бага

бус ажлуудыг санаачлан хийж  байгаа. Энэ бол залуусын хамтын хөгжил дэвшлийн эхлэл юм.

Ирж байгаа 2013 ондоо амжилт бүтээл арвинтай байж, эрүүлийн түмэн жаргаланг эдэлж, их үйлсийн өөдрөг гараа,

санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж байхын бэлэгтэй ерөөлийг дэвшүүлье.

 

Монголчууд бид "ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ"  байдаг билээ.

         Вашингтон ДС орчмын Монголчуудын  Холбоо


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.