04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хүчтэй шуурганы улмаас байдал одоогоороо хэцүү хэвээр байна

2012 оны 6  сарын 29-ний орой AНУ-ын зүүн эргийн мужууд тухайлбал Виржиниа муж, Вашингтон ДС хот орчим, Нью Жерси, West Virginia, Ohio болон Мэриланд мужийн зарим хэсгийг хамарсан хүчтэй аадар бороо, шуурганы /thunderstorm/ боллоо. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлээс болж 13 хүн нас барж, 3 сая гаруй иргэд цахилгаангүй хүнд нөхцөлд орсон байна. Энэхүү байгалийн гэнэтийн үзэгдэл богино хугацаанд үргэлжилсэн хэдий ч олон арван мод айлын байшинг дарж, зам хаан унасан байснаас гадна цахилгааны шонгууд олноор эвдэрч, интернэтийн сүлжээ тасран оршин суугчдын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулжээ. Халуун ус, агааржуулагч болон хоол цайгаа хийх тоггүйн болсонтой холбоотойгоор дэлгүүрүүдэд цахилгаан үүсгүүр маш сайн борлогдож байна, Home depot гэдэг дэлгүүрт цахилгаан мотор зарагдаж дууссан  гэж эдгээр мужуудад байдаг Монголчууд мэдээллээ.

Виржиниад 6 хүн нас барсаны дотор гэр нь модонд дарагдах үед 90 настай эмгэн гэртээ унтаагаар нас баржээ. Харин Мэриланд мужид  ах дүүсийн 2 хүүхэд кампинг хийж яваад майхандаа модонд даруулан нас баржээ.  Ohio, Kentucky болон Washington мужуудад 1, 1 хүн нас барсан байна.

Энэхүү хүчтэй шуурганы улмаас өнгөрөгч Баасан гаригын орой 232 Амтракны зорчигчид галт тэргэндээ шөнийг  өнгөрүүлэхээс аргагүй болсон юм. Байдал тун хүнд байна, жишээлбэл Иллинойс мужид шуурганаас болоод мэдрэлийн өвчтэй шоронгийн хоригдлуудыг өөр шоронд шилжүүлэх хэрэгтэй болсон бол Вашингтон мужид зарим шуурхай албадууд утасны сүлжээ байхгүй болсон тул иргэдийг харьяа цагдан сэргийлэх байгууллагадаа хандахыг зөвлөж байна.

http://www.independent.co.uk/news/world/americas/at-least-13-people-killed-in-violent-us-storms-7902100.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.