04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Монголын Динозавр Судлалын Хүрээлэнгээс сургалт, музейн аялалыг хүүхдэд зориулан зохиох гэж байна

Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ - аас Америк дахь Монгол xүүхдүүддээ  зориулан Шинжлэх Ухааны Танин Мэдэхүйн үнэгүй сургалт,  музейн аялалыг Хүүхдийн баяр угтаж зохион байгуулж байна.

Зорилго: Палеонтологийн танин мэдэхүйн сургалт болон музейн аялалын гол зорилго маань музейн ач холбогдлыг Монголчуудаа танин мэдүүлж Монгол орондоо олон улсын стандартад нийцсэн хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөж, тэдний шинжлэх ухааны танин мэдэхүй, оюун ухаанд хөрөнгө оруулж чадах музей барьж байгуулах ажлыг дэмжихийг уриалахаас гадна дэлхийд гайхагдсан палеонтологийн шинэ олдворуудаа эх орондоо дэлгэн үзүүлж олны хүртээл болгох музей барихыг засгийн газраас дэмжихийг хүсэх зорилготой юм. 

АНУ-д амьдарч, сурч байгаа Монголчууд маань энэ орны музей олон нийтэд ямар ач холбогдолтой байдаг вэ, олон нийт хэрхэн чөлөөт цагаа музейд өнгөрөөдөг, хүүхдүүдэд шинжлэх ухааныг музейгээр дамжуулж хэрхэн танин мэдүүлж байна вэ гэдгийг биеэрээ үзэж мэдрэх завшаантай байгаа билээ. Энэ мэдэрсэн мэдрэмжээ эх орондоо мэдрүүлэх хэрэгтэй байна.

АНУ-д хийх тус танин мэдэхүйн сургалт болон музейн динозаврын үзэсгэлэн, арын өрөөнүүд, динозаврын цуглуулгын сан, лабратортэй танилцах музейн аялалыг  Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ нь Вашингтон ДС, Чикаго, Лос Анжелес хотуудын байгаль түүхийн музейнүүдтэй хамтран хийнэ.  6-12 насны монгол хүүхдүүдийг эцэг эхийн хамт оролцуулна. Эхний бүртгүүлсэн 30 хүүхдүүдийг оролцуулах тул сонирхсон эцэг эх нар хүүхдүүдээ доорхи харъяа хотынхоо холбогдох цахим хаяг болон утсаар холбогдон бүртгүүлнэ үү. (Сургалт болон Музейн аялалд оролцох бүртгэл тусдаа бүртгэгдэх учир аль нэгэнд нь эсвэл хоёуланд нь бүртгүүлж болно. Оролцуулах хүний тоо хязгаартай учир эртхэн бүртгүүлнэ үү.)

ВАШИНГТОН ДС ХОТОД

Сар Өдөр:
5 сарын 13- ний Ням гаригт

Сургалтын цагийн хуваарь:
9-14 цагийн хооронд Палеонтологи/Динозаврын танин мэдэхүйн сургалт ( оролцох хүүхдийн тоо 30).

Сургалт болох газрын хаяг:
George Washington University
Bell Hall, Room 207
2029 G Street NW
Washington DC 20052

Музейн аялалын цагийн хуваарь: 
15-17 цагийн хооронд Музейн аялал-Динозавр судлаач Др. Матт Каррано ( Dr. Matt Carrano) аялалыг удирдана. (Нийт оролцох хүүхэд, эцэг эхчүүдийн тоо -30).

Музейн аялал болох газрын хаяг:
Smithsonian National Museum of  Natural History
10th Street and Constutution Avenue Northwest,
Washington,DC,20013

Бүртгэл авах утас:
Утас: (321) 537-3268

ЧИКАГО ХОТОД

Сар Өдөр:
5 сарын 27- ний Ням гаригт

Сургалтын цагийн хуваарь:
9-13 цагийн хооронд Палеонтологи/Динозаврын танин мэдэхүйн сургалт  ( оролцох хүүхдийн тоо 30).

Музейн аялалын цагийн хуваарь: 
13-15 цагийн хооронд Музейн аялал-Динозавр судлаач Др. Петер Маковики ( Dr. Peter Makovicky) аялалыг удирдана. Эцэг эх хүүхдийн хамт оролцоно (Нийт оролцох хүүхэд, эцэг эхчүүдийн тоо -45)

15 цагт сургалтад оролцсон хүүхдүүдэд тус музейд үзүүлж байгаа Чингис Хаан үзэсгэлэнг үнэгүй үзүүлнэ. 

Сургалт ба Музейн аялал болох газрын хаяг:
The Field Museum
1400 S Lake Shore Drive 
Chicago, IL 60605

Бүртгэл авах утас:
Утас: (224) 639-8989 ,   (773) 954-4160

ЛОС АНЖЕЛЕС ХОТОД

Сар Өдөр:
6 сарын 3- ний Ням гаригт

Сургалтын цагийн хуваарь:
9-13 цагийн хооронд Палеонтологи/Динозаврын танин мэдэхүйн сургалт ( оролцох хүүхдийн тоо 30).

Музейн аялалын цагийн хуваарь: 
13-15 цагийн хооронд дөнгөж нээгдээд удаагүй байгаа Динозаврын үзэсгэлэнгийн танхимаа танилцуулах музейн аялалыг Динозавр судлаач Др. Луйс Чиаппе ( Dr. Luis Chiappe) удирдана. (Нийт оролцох хүүхэд, эцэг эхчүүдийн тоо -30).

Сургалт ба Музейн аялал болох газрын хаяг:
Natural History Museum of Los Angeles
900 Exposition Blvd.
Los Angeles, CA 90007

Бүртгэл авах цахим хаяг:
Цахим хаяг: mongolsurguuli@yahoo.com

Хамтрагч байгууллагууд:
Смитсоны Институтын Байгаль түүхийн музей (Smithsonian National Museum of Natural History), Вашингтон ДС хот. 
Жеорж Вашингтоны их сургууль, (George Washington University), Вашингтон ДС хот.
Фиельд музей (Field Museum), Чикаго хот
Монгол Мэдлэг Сургууль, Чикаго хот.
Байгаль түүхийн музейтэй (Natural History Museum of Los Angeles), Лос Анжелес хот.
Монгол Сургууль, Лос Анжелес хот.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.