04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

World Parade & Festival - Mongolia, Charlotte NC

4 сарын 21-ний өглөөний 8:30-аас үдийн 6:30 хүртэл Charlotte NC Independence Park-t World parade & Festival- Монгол орноо төлөөлөн Ч. Одончимэг, Тэмүгэ, Noah, Elijah, Г.Уянга, Аmy, Х.Оюун, Durham NC хотоос Б. Гансувд маань 80 настай буурай ээж, дүү нарын хамт, Үзмээ, Тэмүүлэл үндэснийхээ дээл, хувцас, гоёлоо өмсөн Монголоороо гоён Монгол далбаагаа мандуулан оролцлоо.

11:00 цагаас олон улсын жагсаалын гарааны тэргүүн магнайг Монголын төлөөлөгчид эхлэн Монгол орны тухай танилцуулга байнга явагдаж байснаас гадна бидний дэмжиж ирсэн америк болон бусад орны найз андууд маань Монголиа гэж дуудан уухайлан дэмжин хөгжөөж байсан нь Монгол бахархалыг төрүүлэв. Наадамд 2:30 цагаас Монголын урлагын үзүүлбэр эхлэхэд Монголын язгуур үндэсний урлагын тоглолт гэж зарлан Г. Уянга “Уран гар” бүжгийг уян чадварлаг бүжин олны сэтгэлийг татаж, “чиний хийсэн бүжиг өөр шигээ сайхан үзэгсэлэнтэй бүжиг байна” гэсэн тотгол үнэлэлт урам авлаа, Ч. Одончимэг ятгын хамт “Вансэмбэрүү цэцэг” гэдэг эртний сайхан Монгол дуугаар ая барихад “зөөлөн уянгалаг гүнзгий агуулгатай сайхан аялгуу сонсогдож байна” хэмээн олон ч хүн их сонирхон асууж байлаа.

Энэхүү үзэcгэлэнд Монголын үндэсний гар урлал болон зурагт хуудас, морин хуур, Монгол хүүхэлдэй, эмээл, Монгол мөнгөн тэмдэгтийн цуглуулга, Монгол морь болон тэмээний шаазан загвар, эсгий гэр, Монгол гутал, эсгий улавч, боотог, Монгол тоглоом, шагай, шатар, Чингис хааны дэлхийг эзэлсэн газрын зураг болон товч түүхийн хамт, бусад зүйлс англи тайлбарын хамт тавигдлаа.

Олны сэтгэлийг татаж, Монголыг маань сонирхохоос гадна, Монголд очих мөрөөдөл дүүрэн сэтгэлээ хуваалцан байв. Бидний гаргасан үзэcгэлэнгийн үзмэр болон урлагын тоглолт өвөрмөгц онцлогтой сонирхолыг төрүүлсэн бөгөөд Монгол эх орныг маань дээдлэн хүндэтгэдэг олон сайхан хүмүүстэй халуун яриа өрнөн өнгөрүүлж, нэг ч өдөр болтугай Монгол орноо таниулан гоёж бахархлаа. Үнэхээр өнөөдрийн үйл ажилгаа бидэнд Монгол эх оронд маань болдог наадмын талбар шиг дуу хуур, баяр хөөр, энд тэндгүй олон орны асар дүүрэн үзмэр танилцуулга, халуу н дүүрэн яриа өрнөн сайхан наадан баясан өнгөрүүлээ. Дашрамд хэлэхэд энэхүү арга хэмжээнд сэтгэл зүрхээ зориулан биечлэн оролцсон холбооны тэргүүн Ч. Одончимэг, Г.Уянга, Аму, Х.Оюун, Durham NC хотоос холоос зорьж ирсэн Гансувд болон ээж, дүү нарт, үзэгсэлэнгийн үзвэрт идэвхитэй хувь нэмэр оруулсан, Пүрэвцэрэнгийн гэр бүл, Батсүх болон ээж Дагвасүрэн, Ганбаатарын гэр бүл, Ч. Одончимэг, Г.Уянга, Үзмээ нарт гүнээ талархснаа илэрхийлье.

Каролина Монгол Холбоо


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.