11 сарын 29, Даваа
°C
USD 2,849.30
USD 2,849.30
EUR 3,196.63
JPY 24.7
GBP 3,803.67
RUB 38.17
CNY 446.12
KRW 2.4

АНУ-д нөхцөл байдал хэр байгаа вэ?

Монголын телевизээр гарсан Америкт амьдардаг нэг охины бичлэгийг үзээд энэ тухай бичмээр санагдлаа. Худал мэдээлэл биднийг улам түгшээж Монголд байгаа олон эцэг эхчүүдийн санаа сэтгэлийг зовоож нийгэмд тайван бус байдал үүсгэнэ үү гэхээс өөр ид шидгүй учраас бодит мэдээллийг хуваалцахыг хүслээ.

Өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдрөөс эхлэн АНУ-ын ихэнх мужуудын захирагч нар оршин суугчдыгаа гэрээсээ ажлаа хийх, гэртээ байх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг албан ёсоор мэдэгдсэн.

Үүний дараагаар яг л бусад орнуудын жишгээр хүмүүс дэлгүүрийн урт цуваанд зогсож, дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг хоосруулж, 00 цаас, гар ариутгагч, маск зэрэг бараа бүтээгдэхүүнүүд олдохгүй болсон. Бас хомсдолоос үүдэлтэйгээр үнийн хөөрөгдөлт ч ихэссэн. Жишээ нь гар ариутгагч, маск зэрэг зүйлс бол нэлээн үнэтэй болсон. Гэхдээ эрэлт ихсэж, үйлдвэрлэл багассан учраас цаанаасаа үйлдвэрүүд нь үнэ нэмсэн байгаа юм байна лээ.

 

1. Америкт байгаа Монголчууд ажилгүй болсон уу?

Нэн шаардлагатай, тодорхой хэдэн төрлийн ажлаас бусад ажлууд бол бүгд зогссон 4-р сарын 7-ыг хүртэл ажиллахгүй байгаа. Оффисын ажлууд гэрээсээ хүмүүс нь ажлаа хийж байгаа.

2. Түрээсээ хэрхэн төлж байгаа вэ?

АНУ-д бол байрны түрээс маш өндөр. Ялангуяа Калифорниа болон Нью Йорк мужууд маш өндөр байрны түрээстэй. Гэхдээ ихэнх мужийн захирагч нар байрныхаа эздэд хэрвээ төлбөрөө төлж чадахгүй бол 7 хоногийн өмнө мэдэгдэж, ажилгүй болсон эсвэл яагаад төлж чадахгүй болсноо батлачих юм бол байрнаас нь хөөхгүй харин ч дараа нь энэ бүх зүйл хэвийн болсны дараа хувааж төлж болно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

3. Хүнсний хомсдол үүссэн үү?

Албан ёсоор хотын захирагч нар гэртээ байх шаардлага тавьсны дараа дэлгүүрүүд тухайн үед хоосорсон ч буцаад л бараа бүтээгдэхүүнүүдээ татаж, одоо хэвийн ажиллаж байгаа. Хүнсний хомсдол үүсээгүй. Маскаа зүүгээд гэрийнхээ хажуугийн дэлгүүр рүү ороод ойр зуурын юмаа аваад орж ирэхэд зүгээр л байна. Өөрөө гэрээсээ гарахыг хүсэхгүй байгаа бол онлайнаар хүнсний бараагаа захиалаад гэртээ хүргүүлчих боломж энд бол зөндөө бий.

4. Азиуд гадуурхагдаж байгаа юу?

Мэдээж энэ хэдэн зуун сая хүн амтай, ёстой төрөл бүрийн хүн амьдардаг энэ газар үе үехэн тийм зүйл байгаа л байх. Гэхдээ хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээр нь гадуурхахгүй байхыг тэд хуулиараа зохицуулж өгсөн байдаг учраас харьцангуй ховор. Хэрвээ чамд тийм зүйл тохиолдвол чамайг цохиж зодоод л авчихгүй бол ганц, хоёр үгийг бол чихнийхээ хажуугаар яг одоогийн нөхцөл байдалд бол өнгөрөөх л хэрэгтэй гэж бодож байна. Одоо бид хэндээ гомдох вэ? Гомдлох үе биш шүү дээ! Бүгт хатуужилтэй байх хэрэгтэй!!!

5. Маск зүүж байгаа юу?

Анх масктай хүн хараад Америкчууд битгий хэл би хүртэл сонин нүдээр харж байсан. Харин одооноос хүмүүс маск зүүгээд эхэлсэн. Хэн ч масктай хүнийг сонин нүдээр харахаа больсон.

6. АНУ-ын ЗГ-аас юу хийж байгаа вэ?

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч аж ахуй нэгжүүд болон иргэдийгээ энэ хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслах зорилгоор 2 их наяд долларын тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурсан. Ингэснээр АНУ-д албан ёсоор татвар төлж амьдарч байгаа хүн бүр жилийн орлогосоо хамааран мөнгөн тусламж авахаар болж байгаа юм. Бас нэмээд ажилгүйдлийн тэтгэмжинд хандаж болохыг ч мэдээлсэн.

7. Эх орон руугаа буцах хүсэлтэй хүмүүс хэр их байгаа вэ?

Монгол руу явах хүсэлтэй 1000 орчим хүн нэгдсэн фб тусдаа групп нээгдсэн байна лээ. Аяллаар, ажлаар ирээд буцаж чадалгүй хүмүүс зөндөө бий. Тэд элчин сайдын яамандаа Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байна лээ. Япон, Солонгос шиг 2-3 цагийн нислэг биш учраас энэ бол маш хэцүү гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Харин элчингийн зүгээс тэдний бичиг баримтны хугацааг сунгах тэр талаар зөвлөгөө өгч байгаа гэдэгт найдаж байна

Нөхцөл байдал миний нүдээр ийм байна. Монголд байгаа хүмүүс маань бидэнд санаа зоволгүй тайван байхыг уриалж байна! Энэ хэцүү үеийг хамтын хүчээр давцгаая!

Гадаадад байгаа Монголчууд минь наадмаар хэдүүлээ Монголдоо очиж, дэнж хотойтол сайхан наадхыг ерөөгөөд хүсч мөрөөдөөд бүгдээрээ гэр гэртээ өөрөө өөрсдийгөө хамгаалаад сайхан сууцгааж байя!

Г.Энхзаяа

Сан Франциско хот

 

 

 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.