10 сарын 18, Баасан
°C
USD 2,676.12
USD 2,676.12
EUR 2,964.61
JPY 24.59
GBP 3,420.75
RUB 41.87
CNY 377.55
KRW 2.26

Беркелийн их сургууль монгол хэл дахин зааж эхэллээ

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт 9 дүгээр сарын 26-ны өдөр тус их сургууль дээр Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан “Mongolian Celebration” арга хэмжээг Монгол сан /The Mongolia Foundation/, тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэн /The Institute of East Asian Studies/, Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар хамтран зохион байгууллаа.

20150930 003

Калифорнийн их сургуулийн Беркели хот дахь салбар нь 1935 оноос 1996 он хүртэл монгол хэлийг зааж ирсэн АНУ дахь Монгол судлалын гол төвийн нэг байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сараас монгол хэлийг дахин заах болж, Монгол судлалын төвийг сэргээн байгуулсан юм. Дэлхийд эхний аравт жагсдаг нэр хүндтэй сургуулийн нэг болох Беркелийн их сургуульд ийнхүү монгол судлалыг дахин сэргээсэн нь АНУ-ын Монгол судлалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм. Монгол судлалын төвийг нээж, үйл ажиллагааг нь сэргээхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

20150930 005

20150930 006

Энэхүү арга хэмжээний эхний хэсэгт “Мэдлэгийн археологи: Монгол дахь эд өлгийн болон архивийн шинэ олдворууд“ /Archeology of Knowledge: New Archival and Material Discoveries in Mongolia”/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хуралд манай улсаас Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор О.Батсайхан, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн багш, доктор У.Эрдэнэбат, Беркелийн их сургуулийн багш, доктор Ц.Уранчимэг, Йелийн их сургуулийн доктрант, археологич Б.Жаргалан, археологич эрдэмтэн Наран Фолкнер нар оролцож, сонирхолтой илтгэл тавилаа.

20150930 007

20150930 008

Хуралд АНУ-аас тус  их сургуулийн Урлаг судлалын тэнхимийн профессор П.Бергер, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Бауманн, Индианагийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор К.Этвүүд, Калифорнийн их сургуулийн Санта Барбара дахь салбарын профессор В.Вэллэнс, Риверсайд дахь салбарын профессор судлаач М.Кинг нар Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний илтгэл тавив.

20150930 010

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын дараа монгол үндэсний урлагийн тоглолт бүхий хандивын зоог болж, Оакланд дахь “Гэр” төвийн авьяаслаг хүүхдүүд уран бүтээлээ сонирхуулав. Хандивыг Беркели их сургуулийн номын санд 50 гаруй жил хадгалагдаж буй монгол номуудыг каталогжуулах, монгол хэлний сурах бичиг хэвлүүлэх, тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудаа дэмжихэд зориулах юм.

20150930 009

20150930 011

 

МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Tel:415 622 4000

Fax: 415 622 3000

E-mail: sanfrancisco@mfa.gov.mn

Website: www.sanfrancisco.mfa.gov.mn

Address: 465 California Street, Suite 200

San Francisco, CA  94104

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БАЙЛДААНТАЙ КИНО
БАЙЛДААНТАЙ КИНО
10/17/2019
…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа. Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай тал”, “дайсны тал” гэж талцах ёстой. Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд: -Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл -Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах
ХАРДАХ СЭТГЭЛ
ХАРДАХ СЭТГЭЛ
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ  \ цуврал нийтлэлийн эхнийх\
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ \ цуврал нийтлэлийн эхнийх\
10/04/2019
Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн. Уул уурхайн баялгаас шалтгаантай баяжих шунал, барьцах сэтгэлгээ, гомдоллох гомдол нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн бухимдал, үзэн ядалт, хийрхэл тэнэглэлийн шалтаг болж буй. Нэгэн зүйл: *“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна” хэмээн “Үндсэн хууль” даа заасан монголчууд бид мѳнѳѳх баялгаа хэрхэн яаж хуваарилах талаар нэгдсэн ойлголт үгүй ѳдий хүрчээ. Шалтгаан нь: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.