09 сарын 17, Мягмар
°C
USD 2,670.51
USD 2,670.51
EUR 2,955.19
JPY 24.75
GBP 3,325.05
RUB 41.79
CNY 377.94
KRW 2.26

“Би монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр боллоо

АНУ-ын Оакланд хотын “Гэр” Хүүхдийн төвийн дэргэдэх “Би монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр 2014 оны 5 дугаар сарын 4-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй Аэриагийн монголчуудын холбоод, бизнесийн байгууллагууд, эцэг эхчүүд, америк иргэд уригдан оролцож тус сургуулийн авъяаслаг сурагчдын толилуулсан хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов.

Энэ үеэр “Гэр” Хүүхдийн төвийн удирдлага “Би монгол” сургуулийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллагууд, хүмүүсийг хүндэт өргөмжлөлөөр урамшууллаа. Ерөнхий консул Н.Анхбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ гадаадад суугаа монгол хүүхэд багачуудад төрөлх хэл, соёлыг нь өвлүүлэн уламжлуулахад “Би монгол” сургуулийн хамт олны олсон амжилт, хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглээд, тэдний энэхүү сайхан үйлсийг цаашид ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрээр “Гэр” Хүүхдийн төвийн Тэргүүн Т.Эс-Олдоход Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж олгосон “Боловсролын тэргүүний ажилтан“ цол тэмдгийг гардуулав.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.