12 сарын 03, Баасан
°C
USD 2,849.32
USD 2,849.32
EUR 3,224.15
JPY 25.16
GBP 3,785.18
RUB 38.47
CNY 446.92
KRW 2.43

Сан Франциско хотоор аялахуй

  Номхон далай дээгүүр тавь­сан Сан Франциско хотын билигдэл “Алтан гүүр” 2740 метр урттай. Ийшээ орох замд өлгөөтэй сануулгад бичсэнээр далан метр өндөртэй энэ гүүрнээс долоо хоног болгон хоёр хүн үсэрч амиа хорлодог гэнэв, базарваань.

  Хааш хаашаагаа зуухан метр газар зургаан мянга гаруй хүн чихэлдэн амьдарч хүн амынхаа нягтшилаараа Америкдаа хоёрт ордог гэх мөртлөө бүртгэлтэй үндсэн оршин суугчид нь ердөө 700 гаруйхан мянга юм байна лээ. Жил бүр 15 сая гаруй хүн зорчдог энэ хотын төсөвт аялал жуулчлалын салбараас олох мөнгөний хэмжээ долоон тэрбум гэнэ.

  Ер нь Америкийн хотууд алсаас харахад хэсэгхэн газар тэнгэр баганадсан барилгууд нь дээшээ шовхлон сүртэй болохоос үй олноороо нэг доор багшрах Энэтхэгийн Мумбайтай адил шоргоолж шиг хүн амтай хот бараг үгүй дээ. Нэгдсэн улсдаа хамгийн томд ордог найман сая хүнтэй Нью Иорк хот гэхэд л оршин суугчдынхаа тоогоор дэлхийн том хотуудын жагсаалтанд эхний аравт ч багтахгүй байх жишээтэй.

  

Одоогоос 240  жилийн тэртээ Испаний далайчид Америкийн баруун эрэгт анх зангуугаа хаяж саатах үедээ эндхийн улаан арьст­нуудыг алтныхны дайны хөлд  нэрвүүлж сүйрүүлнэ гэж хэн нь ч төсөөлөөгүй байж болох. Хадан уулнаас эх авсан жижигхэн голын ёроолоос нэгэн эр хумсын толион чинээн цул алт олсон сургаар 1850-иад оны үед энд дэлхийн өнцөг булан бүрээс гурван жилийн дотор 300 мянган хүн цуглаж байдаг гэдэг.

  Нутгийн индиануудыг нь хомро­голон хядаж байж суурьшсан нинжанууд гол усны эхэнд алт угаахыг хориглосон хууль гарах хүртэл хөлс цусаа урсган дөрвөн мөчөө зууртал ноцолдож байж эндээс дөч гаран жилийн хугацаанд 650 тонн алт олборложээ. 12 тэрбум доллараар үнэлэгдэх энэ их шар металлыг газрын дороос ухаж гаргасан тэд эрүүл мэндээрээ эрэмдэг зэрэмдэг болж хоцорсон болохоос ихэнхийх нь амьдрал анх ирснээсээ бүр доошоо орчихсон байсан гэдэг.

  Алт хэдийгээр хувиршгүй шар өнгөтэй боловч, арилшгүй хар мөртэй болохыг мунхаг хүмүүс ингэж ясандаа тултал мэдэрчээ. Харин тэдний алтыг гар дээрээс нь бөөн бөөнөөр нь худалдан авч ийш нь тийш нь зөөж байсан урьд хөршийн жижиг гарын наймаачид л хөдөлж чадахгүй болтлоо таргалж баяжчихаад  Ази, Америк  бүү хэл дэлхийн худалдааны нэгээ­хэн хэсгийг атгаж байна. Сан Франциско хотын ядуусын хорооллын харуудаас даруй гурав дахин их буюу жилд 30 мянган доллараас дээш орлоготой, Америк паспорттай жунгаа үндэстэн хотын хүн амын гуравны нэгээс илүүг эзэлдэг гэнэлээ. Эх орноосоо дүрвээд явчихсан таван мянга гаруй бидний нутаг нэгтнүүд ч тэнд бас муугүй ажиллаж амьдарцгааж байна. Эндхийн иргэдийн 40 хувь гаднаас ирж суурьшсан гэх ба хамгийн олон цагаачидтай хотын тоонд Сан Франциско ордог ч гэлээ амьдралын түвшингээрээ Америк­даа эхний тавд багтдаг гэсэн. Ижил хүйстнүүд хоорондоо яаж эвсэж амьдардгийг эндээс л та олж үзэж болно. Учир нь хуулийнхаа хүрээнд эндхийн залуучуудын тавны нэг нь ийм амьдралыг өөрсдөө сонгоц­гоожээ.

  Өнгөрсөн зуунд дэлхийд тохиолд­сон анхны гай гамшиг Сан Франциско хотоос улбаатай билээ. 1906 оны хаврын жихүүн нэгэн өглөө дэлхий ээж нуруугаа зөөлхөн шилгээхэд энэ хот бүхэлдээ нурж эвдрэн сүйрч, хэд хоног дүрэлзсэн түймрийн их галд бараг хагас сая шахам хүн орон гэрээсээ хагацсан гэдэг.

  Газар газрын цагаачдаас бүрдсэн дайчин иргэд нуринганд дарагдсан хотоо хориодхон жилийн дотор танигдахгүй болтол сэргээн босгож, бүр дэлхийд хамгийн том “алтан гүүр” хүртэл барьж томорчээ.

  Манжуурын толгодын хэм­жээ­ний үй олон дов толгод  дунд баригдсан энэ хотын намс хийтэл дарж орхисноо гэнэт сэвс хийтэл өргөөд шидчих шахдаг замаар жолооч нарынх нь давхих хоббитэйг яана. Онгоц машинд суухдаа огиж бөөлждөг бол та тийшээ очиж хэрэггүй гэж зөвлөх байна.

  Сан Франциско хотын нэг гайхамшиг нь тэнд дунд сургуулиа гайгүй төгссөн хэнд ч болов мөнгөтэй л бол цаашаа суралцах зам нь нээлттэй. Эндхийн хоёр жилийн сургалттай коллежид 100 гаруй мянган оюутан суралцаж, Станфорд болоод Калифорнийн их сургуулийн асар том салбар сүлжээ дараагийн шатны боловсрол олгох боломжоор нь хангадаг аж.

Эх сурвалж: www.news.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.