05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бэй Аэриагийн Монголчуудын лиг өндөрлөв

Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлийн 2011-2012 оны лигийн тэмцээн дөрвөн сар гаруй үргэлжлээд саяхан өндөрлөв. БАМХЗ-ийн “Хийморь” баг лигийн тэмцээний зохион байгуулалт,тэмцээний шагналын санг гаргаж буй тул “Хийморь” лиг нэрийн доор энэхүү тэмцээн явагдсан билээ. Ер нь БАМХЗ байгуулагдсанаас хойш Лигийн тэмцээн гурав дахь удаагаа болж буй нь энэ. Анхны лигийн тэмцээн 2009 онд зохиогдсон түүхтэй. Тэмцээний ерөнхий спонсорын нэрийн доор лигээ явуулдаг уламжлалаар “Англо-Фрейт лиг 2009” хэмээн нэрлэгдсэн анхны тэрхүү лиги д долоон баг өрсөлдөж байсан. 2010 онд Бэй Аэриачууд Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг суугуул нутагтаа хүлээн авч, зохион байгуулсан тул бүх анхаарлаа, бүх хүчээ энэ том тэмцээнд хандуулж лигийн тэмцээнээ “өнжсөн” билээ.

Харин 2010-2011 оны улиралд “Хийморь лиг” хэмээн зохиогдож 6 баг өрсөлдсөн. 2011-2012 оны БАМХЗ-ийн лигийн тэмцээн “Хийморь лиг” хэмээх нэрийн доор өнгөрөгч 2011 оны 12 дугаар сард гараагаа эхэлсэн. Энэ удаа “Гарьд”, “Таван цагариг”, “Темескал Рэйдерс”, “Хар ирвэс”, “Хийморь”, “Хүлэг” гэсэн зургаан баг оролцон 10 тойрог тоглосон. Баг тус бүр 10 удаа тоглосны дараа өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд хүч үзэх эрх авсан . Ингээд хагас шигшээд “Хийморь”-“Гарьд”, “Тэмескал”-“Хүлэг” багууд хүч үзсэн. “Хийморь” –“Гарьд” багуудын тоглолт үнэхээр сонирхолтой болсон.

Үндсэн цагт хэн хэнийхээ хаалганд бөмбөг оруулаагүй тэнцүү явсан энэ тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө “Гарьд” 11 метрийн торгуулийн црхилт хийх эрх авсан бөгөөд хэрэв энэ цохилтыг амжилттай гүйцэтгэвэл “Гарьд” лигийн тэмцээний финалд үлдэхэд тун ойрхон байсан юм. Харамсалтай нь “Гарьд” энэ сайхан боломжийг ашиглаж чадсангүй ээ. Ингээд тоглолтын цаг дуусч ялагчийг “пенальти”-аар тодруулахад “Хийморь” азтай, одтой байснаар алтан медалийн төлөө өрсөлдөх боллоо. Нөгөө хагас шигшээд “Темескал”-“Хүлэг” багууд хүч үзэн хашир “Хүлэг”-үүд эхний үед эн тэнцүү тоглон хамгаалж чадсан ч хоёрдугаар хагаст эхний бөмбөгийг өөрийн хаалганд оруулснаар байдал өөрөөр эргэж сэргэж амжилгүй 1:3-аар хожигдсон. Медалийн төлөө тоглолтууд мөн л маш сонирхолтой болсон. “Гарьд”-“Хүлэг” хүрэл медалийн төлөө өрсөлдөв. “Гарьд” энэ лигийн тэмцээнд тун чамбай тоглож, анх удаагаа лигийн хагас шигшээд шалгарсан төдийгүй финалд хүрэхэд ч тун ойрхон байсан. “Хүлэг” бол өмнөх лигийн финалд шалгарч байсан туршлага арвин баг. “Гарьд” тоглолтын санаачилгыг авч идэвхтэй довтолж байсан ч гоол оруулах олон боломжийг алдсан. “Хүлэг” харин өөрсдийн “цагаа” хүлээн огтхон яаралгүй хамгаалан тоглож, өрсөлдөгчийнхөө хийг отсоор. Ингээд бараг тоглолтын үнд сэн цаг дуусах алдад шүүгч “Гарьд”-ыг 11 метрийн торгуулийн цохилтоор торгон, “Хүлэг” энэ боломжоо алдалгүй оновчтой цохисноор хүрэл медалийн хувь заяа шийдвэрлэгдсэн. Финалд үлдсэн “Хийморь”-“Темескал” багуудын тоглолт үзэгч олныг эхнээсээ дуусан дуустал баясгасан. Олон залуу авьяаслаг тоглогчидтой энэ хоёр баг үнэхээр хүч тэнцүү багууд. Үндсэн цагт 1:1 –ээр тэнцээд, тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилтоор лигийн аваргын шилжин явах цомыг аль баг нь өргөх вэ гэдгийг шийдсэн. Эхний тав таван хүн цохилтоо хийж дуусаад 4:4-өөр бас л хайнцав. Ингээд хэн нэгний алдааг хүртэл “пенальти” цохих боллоо. Хоёр багийн тоглогчид ээлжлэн цохисоор бөмбөг хаалганд орсоор л. Ингээд баг тус бүр 13 дахь тогл огчдоо “илгээх” үед “Темескал” цохилтоо алдан “Хийморь” лигийн аварга цолыг анх удаагаа хүртлээ. “Хийморийнхон” нэрэмжит болон цомын тэмцээнд цөөнгүй түрүүлж байсан ч лигийн тэмцээний финалд анх удаагаа үлдэж, улмаар аварга цол, алтан медалийг хүртэв. Сонирхолтой нь өнгөрсөн жилийн лигийн финалын тоглолтын ялагч бас л тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилтоор тодорч байсан түүх энэ жил бас давтагдав. “Хийморь”-ийн залуу довтлогч Чинсан хоёр жил дараалан лигийн “мэргэн буучдын” жагсаалтыг тэргүүлсэн нь бас л өвөрмөц амжилт юм.

 БАМХЗ-ийн лигийн тэмцээний он дарааллын хуудас 2009 он. “Англо Фрейт лиг”

1. “Таван цагариг”.
2. “Темескал Рэйдерс”.
3. “Хийморь” Шилдэг хаалгач: Баярням “Темескал” Шилдэг хамгаалагч: Дашдаваа “Хүлэг” Шилдэг хагас хамгаалагч: Энхтүвшин “Таван цагариг” Шилдэг довтлогч: Соёмбо “Хийморь” Шилдэг залуу тоглогч: Эко “Андууд” Шилдшийн шилдэг буюу MVP: Наранцогт “Таван цагариг” 2010-2011 он. “Хийморь” лиг

1. “Темескал Рэйдерс”
 2. “Хүлэг”
3. “Хийморь” Шилдэг хаалгач: Дамба “Хийморь” Шилдэг хамгаалагч: Батсүх “Темескал” Шилдэг хагас хамгаалагч: Банзрагч “Хүлэг” Шилдэг довтлогч: Чинсан “Хийморь” Шилдгийн шилдэг буюу MVP: Анхбаяр “Хийморь” 2011-2012 Он. “Хийморь” лиг

1. “Хийморь”
2. “Темескал Рэйдерс”
3. “Хүлэг” Шилдэг хаалгач: Данба “Хүлэг” Шилдэг хамгаалагч: Насан “Гарьд” Шилдэг хагас хамгаалагч: Болор-Эрдэнэ “Хүлэг” Шилдэг довтлогч: Чинсан “Хийморь” Шилдгийн шилдэг буюу MVP: Мандах “Темескал”


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.