04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Калифорниа муж хүүхэдтэй машинд хамт явж байхдаа тамхи татахыг хориглохоор болж байна

Калифорниа мужид нэгэн шинэ торгууль нэмэгдлээ. Хэрвээ та машиндаа хүүхэдтэйгээ хамт явж байж машин дотроо тамхи татаж  яваад баригдсан тохиолдолд 100$ хүртлэх торгуулийг ирэх 1 сарын 1-нээс эхлэн төлөх болж байгаа юм байна. Ингэснээрээ  Калифорниа муж хүүхдүүдийг тамхины хороос хамгаалж байгаа гуравдагч муж болох юм.

Хэрэв 18-наас доош насны хүүхэдтэй явж байж тамхи татсан зөрчил гаргасан тохиолдолд торгох хуулийн төсөлд мужийн захирагч  Arnold Schwarzenegger энэ лхагва гаригт  гарын үсэг зурлаа. Гэхдээ энэхүү зөрчлөөр зогсоохын тулд заавал хурд хэтрүүлсэн, буруу эргэсэн зэрэг бусад зөрчлийг гаргасан тохиолдолд л давхар торгож болох юм байна. 

 

Harvard School of Public Health өнгөрсөн жилийн мэдээндээ тамхиа машин дотор татах нь гэртээ татсанаас бусдыг хордуулах хор нь 10 дахин хүчтэй гэдгийг дурджээ.
Хуулийн төслийг анх санаачилсан сенатор Jenny Oropeza, Ардчилсан намынх, ''Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах засгийн газрын өндөр хариуцлагуудын нэг байх ёстой'' гэж хэлсэн байна. 20 гаруй мужууд энэ талаар анхаарч үзэж эхлээд байгаа бөгөөд Арканзас муж 6-аас доош насны хүүхэдтэй, Луйзиана муж 13 наснаас доош хүүхэдтэй явж байж машиндаа тамхи татахыг тус тус хориглоод байгаа юм байна.

http://news.yahoo.com/s/ap/20071011/ap_on_re_us/schwarzenegger_bills;_ylt=
AjaqZt64kYb6VkEJnqJDnSIDW7oF


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.