04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“МОНГОЛ АРТ” ТОГЛОЛТ САН ФРАНЦИСКО ХОТОД БОЛОВ

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар үндэсний соёл, урлагаараа дамжуулан эх орноо сурталчлан таниулах, имиж бүрдүүлэх, улмаар зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Бүлээн гар” сантай хамтран “Монгол Арт” тоглолтыг 5 дугаар сарын 25-ны өдөр тус хотноо амжилттай зохион байгууллаа.

Зураач Zazaa Ганболдын Body art, зураач Л.Амарсанаагийн монгол үндэсний уран бичлэг, “Алтайн оргил” хамтлагийн Б.Зоригоогийн хөөмий, морин хуурын үзүүлбэрийг “Хөх тэнгэр” бүжгийн хамтлагийн ардын бүжиг, уран нугаралт, Сан Францискогийн оюутан бүсгүйчүүдийн үндэсний хувцасны загварын шоу, “June” продакшны өвөрмөц содон видеотой хослуулан сонирхуулсан нь үнэхээр өвөрмөц, гайхамшигтай шийдэл байлаа.

Сан Франциско хотын шоу бизнесийн алдартай газруудын нэг болох Ruby Skye танхимд болсон энэхүү тоглолтыг тус хот дахь Консулын корпус, тус ЕКГ-тай хамтран ажилладаг АНУ-ын төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон Сан Францискогийн Бэй Ариад ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл 600 гаруй хүн үзэж сонирхов. Тоглолтыг ялангуяа жирийн америк иргэд олноороо үзэж сонирхсон нь энэ удаагийн арга хэмжээний гол онцлогийн нэг байлаа.

sf-event 2

 

sf-event 3

 

sf-event 4

sf-event 5

sf-event 6

 

sf-event 7

sf-event 1


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.