04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Монгол Хүүхдийн Баяр нижгэр сайхан болж өнгөрлөө

6-р сарын 3-нд Оакланд хотын үзэсглэнт Joaquin Miller паркийн буйдхан ойн төгөлд Бэй Аэриагийн Монголчууд бид Монгол Хүүхдийн баярыг нижгэр сайхан тэмдэглэлээ. 3 дахь жилдээ зохиогдож буй энэхүү баярт жилээс жилд ирэх хүүхэд багачуудын тоо нэмэгдэж байгаа нь Бэй Аэриагийн монголчуудын төвлөрөл бий болж буйг бэлхнээ харуулна. Энэ жил баярт ойролцоогоор 400 гаран том хүн, хүүхдүүд цугларлаа.

Хүүхдийн гэгдэх энэхүү гэгээлэг, ариун өдөр хүрэлцэн ирсэн хүүхдүүдээ хөөр баяр цэнгэл баясалтай байгаасай хэмээн Монголын Өсвөр Үе Хүүхдийн байгууллага, Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны хамт олон хамгийн ихээр хичээж баярын хөтөлбөрийг бэлтгэсэн билээ.

      Энэхүү арга хэмжээнд маш олон хүний хүч хөдөлмөр шингэж чамгүй мөнгө зарцуулсан бөгөөд хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцсонд чин сэтгэлээсээ талархахын сацуу, тэднийхээ нэрийг дурдалгүй өнгөрөч боломгүй.

Баярын ажиллагаанд гар бие оролцсон: Б. Лувсанжамбаа &.Наранчимэг, Д. Цэрэндорж, Jay & Энхтуяа Bliss, Т. Эс-Олдох, Ш. Баатар, С. Түвшинтөгс & Б. Загдсүрэн, Л. Отгонбаяр, Отгонбаатар Д. Дагвадорж, Н. Цогтбаяр & Сэрчмаа, Хишигбаяр, Б. Түмэндэмбэрэл & Эрдэнэбаяр, Соёмбо & Төмрөө, Өлзийсайхан, Амарсайхан (Хөх Тэнгэр хамтлаг), Отгоо (Хөх Тэнгэр хамтлаг), Төрбурам, Ундраа, Баярсайхан & Баасансүрэн, Бат-Энх, Б.Ууганцэцэг, Б. Ганбилэг, С. Болдбаатар, С. Баяраа нарт Хүүхдүүдийнхээ өмнөөс, хуран цугласан эцэг эхчүүдийн өмнөөс БАЯРЛАЛАА.
Ивээн тэтгэгчид: Telamon Engineering Consultants, Inc, Aigul & Associates, Пүүжээ & Уянга, Ө. Болортуяа, С. Цэрэнбат, Лувсанжамбаа & Наранчимэг, Ч. Алтанцэцэг, T. Эс-Олдох, Ундрaa & Дашдорж, Ш. Баатар & Алтай, T. Oюунцэцэг, Энхтуяа & Jay Bliss, A. Даваахүү, У. Давхарбаяр, А. Энхцог, Б. Алтанхуар, Н. Очирбат нарт баярлалаа.
Мөн 150 хүүхдийн халуун зайдас, чипс, ундаа зэргийг өөрийнхөө зардалаар бэлдэж үнэгүй тараахийн сацуу, халуун BBQ хоол хийж үйлчилсэн Jay Bliss, Erin Bliss, туслагч Бат-Очир, Б.Насанжаргал нарт, Хүүхдийн нүүр будалтын үйлчилгээг ивээн тэтгэж Цасан гоо гүнж авчирсан – Айгуль Айбек нарын гэр бүл, мөн энэ өдөр сайн дураараа хүүхдүүдийн нүүр будалтыг хийж өгсөн Сэрчмаа, Nicole Reineman, Audrey Rosales нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Концертонд:

Конкордын СОНОР хамтлаг – А. Сувд-Эрдэнэ, А. Маргад-Эрдэнэ, А. Болд-Эрдэнэ, Т. Энх-Амар, Т. Оюунбат нар “Ээж Та”,  “Дэгдээхэй нас” дуунуудаар ая өргөж Уянгат Морин хуурын аялгууг – Б. Балдандорж эгшиглүүлж, Уран нугараач бяцхан охид Б. Ариунаа, А. Марал нар монголын сод гайхамшиг уян налархайн бахдалыг үзүүлж, Бяцхан охин Ө. Номуунаа “Би Монгол Хүн” шүлгийг эх нутгийн бараа харагдтал уншиж, FMCC- цуглааны охид хөвгүүдийн хип хоп хамтлаг – Т. Бат-Эрдэнэ, Т. Саруул, Б. Дэлгэрсүрэн, Н. Мөнхтулга, Г. Солонго, Э. Оргил нарын авьяаслаг хүүхдүүд “Хүүхдийн Төлөө За гэж хэлцгээе” дуугаар ая дуугаа өргөж хурсан олныг цэнгүүлсэн сайхан нээлт хийлээ. .

Тэмцээн Уралдаан:

Даамны тэмцээн:

Ивээн тэтгэгч-Алтанчимэг, Дамка
1-р байр – Оюунцэрэнгийн Тогтох - 9н, эр

2-р байр – Түвшинтөгсийн Оргил - 13.эр

3-р байр - Пүрэвдоржийн Дөлгөөн - 13.эр

Шатрын тэмцээн:

Ивээн тэтгэгч- Аргамаг.сом –Ж. Эрхэмбаяр
1-р байр – Бат-Амгалангийн Марал – 13 эм

2-р байр – Оюунцэрэнгийн Тогтох - 9н, эр

3-р байр – Энхбилэгийн Билгүүтэй – 10н, эр

Дууны тэмцээн:

Ивээн тэтгэгч- City of Oakland
Бага нас:

1-р байр – Батхишигийн Цэлмүүн

2-р байр – Нямдоржын Эрхэс

3-р байр – Мягаагийн Хулан

Тусгай шагнал: Мөнхдэлгэрийн Заяа, Борын Даниел

Бүжгийн тэмцээн:

Ивээн тэтгэгч-FMCC
1-р байр –

2-р байр –

3-р байр -

Гүйлтийн уралдаан:

Ивээн тэтгэгчид - Б. Бор, Б. Мягмарсүрэн, М. Аз-Их
ахлагчтай барилгачдын хамт олон
Бага нас - Эмэгтэй:

1-р байр – Т. Нандиа – 7н (Concord)

2-р байр – Айбекийн Марал – 6н (Daly City)

3-р байр – Банзрагчын Болор – 6н (Oakland)

Бага нас - Эpэгтэй:

1-р байр – Б. Тэмүүлэн – 6н (San Ramon)

2-р байр – Б. Баясаа – 7н (Daly City)

3-р байр – М. Төгөлдөр – 6н (San Francisco)

Дунд нас - Эмэгтэй :

1-р байр – M. Ану – 10н (Alameda)

2-р байр – Д. Гүнжин – 10н (Daly City)

3-р байр – Б. Халиун – 9н (San Francisco)

Дунд нас - Эpэгтэй :

1-р байр – Б. Тэмүүлэн – 10н (Concord)

2-р байр – C. Төгөлдөр – 9н (San Francisco)

3-р байр – Д. Буяннэмэх – 10н (Alameda)

Зургын уралдаан:

Ивээн тэтгэгч- Оюунсүрэн, Дамдинхүү
Бага нас:

1-р байр – Мөнхбаярын Аззаяа- 6/эм

2-р байр – Түмэнбаяр Нандингарав – 7/эм

3-р байр – Зулхүү Амуунаа – 8/эм

Дунд нас:

1-р байр – Даваанямын Энхзаяа – 14/эм

2-р байр – Бат-Энхийн Тэмүүлэн – 10/эр

3-р байр – Баясгалан Халиунаа – 9/эр

Ширээний теннисний тэмцээн:

Ивээн тэтгэгч-Сall2Mongolia - Банзрагч

1-р байр – Түвшинтөгсийн Оргил - 13.эр

2-р байр – Санжмятавын Мөнхтөр -

3-р байр – Нямдоржын Энхтайван – 13.эр

Гар бөмбөгийн тэмцээн:

Ивээн тэтгэгч-Өргөмжит Консул Грэйс Робертс
1-р байр – Cан Франциско хотын баг – Багийн ахлагч: Б. Амараа, Гишүүдэд: Б. Батбилэг, Э. Ганаа, Т. Саруулдарь, Б. Солонгоо, О. Оргил

2-р байр – Оакланд хотын баг – Багийн ахлагч: Б. Цэнгүүн, Гишүүдэд: Э. Гүен, Г. Билэгсайхан, Э. Гэрэлхүү, Д. Гана, Г. Сэр-Од,

3-р байр - Сонкорд хотын баг – Багийн ахлагч: Оюунбат, Гишүүдэд: Цэнгэл, Болд, Ууганбаяр, Төгөлдөр, Алтан-Од

“Миний Ээж” – зохион бичлэгийн уралдаан:

Ивээн тэтгэгч: Mongolian Youth International

1-р байр – Түвшинтөгсийн Саруулдарь

2-р байр – Товуучын Энх-Амар

3-р байр – Баасансүрэнгийн Төгөлдөр

Тусгай шагнал: Дамдинхүүгийн Дагиймаа, Түвшинтөгсийн Оргил, Баяндүүрэнгийн Насанжаргал.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.