04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Сан Франциско хотноо Монгол Улсын төрийн далбаа мандав

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагааг боллоо. 

Арга хэмжээнд Сан Франциско хотын захиргааны Ёслолын газрын захирал хатагтай Ш.Шульц, хотын захиргааны холбогдох ажилтнууд, ЕКГ-ын ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, Сан Францискогийн Бэй Аэриагийн монгол иргэдийн төлөөлөгчид оролцов. 2012 онд Сан Франциско хотын захирагч Эдвин Лигийн шийдвэрээр манай үндэсний баярыг Монгол-Америкийн найрамдал, монголын соёлын өвийн өдөр болгон зарласан бөгөөд үүнийг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг тус хотын захиргааны талбайд мандуулдаг уламжлал тогтсон юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.