04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ЭТГЭЭД ХЭЛБЭРТЭЙ БУГУЙН ЦАГ ЗҮҮСНЭЭСЭЭ БОЛЖ БАРИВЧЛАГДЖЭЭ

Калифорни муж улсын Окленд хотын олон улсын нисэх буудалд дэлбэрэх төхөөрөмжтэй төстэй ер бусын бугуйн цаг зүүсэн зорчигчийг 16-ны өдөр баривчиллаа хэмээн Associated Press дамжуулсан байна.

Нисэх буудлын ажилтнууд үзлэг хийх үеэр Калифорнийн 49 настай оршин суугч Жефри Макганн тэдний анхаарлыг татсан аж. Түүний бугуйн цаг нь дамжуулагч утас, гал хамгаалагч, залгуур зэрэгтэй томоохон төхөөрөмж маягийн зүйл байсан гэнэ.

Иймээс нисэхийн ажилтнууд цагдаа дуудахад хүрчээ.
Уг газрыг бүслэн хаасны дараа дэлбэрэх төхөөрөмж бүхий газарт ирсэн мэргэжилтнууд уг цаг нь ямар нэг аюул хоргүй болохыг тогтоосон аж. Гэсэн хэдий ч Макганныг баривчилж, дэлбэрэх төхөөрөмж бүтээхэд хэрэглэгддэг материалуудыг хадгалсан хэрэгт буруутгажээ.
Макганн харин "би зураач хүн бөгөөд миний цаг бол урлагийн бүтээл" хэмээн нотолсоор байна. Түүнчлэн Макганн маш том хэмжээтэй гутал өмссөн байсныг цагдаа нар ажиглажээ.
Жефри Макганн нь продюссерийн Generator Content компанийг эзэмшигчдийн нэгэн бөгөөд 1984-1987 онуудад Дизайны коллежид суралцаж байсан болохыг нь LinkedIn хэмээх мэдээллийн сайтын сангаас олж тодруулсан байна.
С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.