05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Гантавирусийн халдвар авсан байж болзошгүй 10,000 хүн хорионд байна

Калифорнийн Иосмит үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаа 12 мянган хүнд гантавирусээр амиа алдах аюул тулгараад байгаа тухай албаны эх сурвалж мэдэгдлээ. Өнгөрөгч зургадугаар сард тус хүрээлэнд Баруун Виржиниагаас ирсэн иргэн энэ вирусээр амь насаа алдсан гурав дахь хүн болоод байгаа ажээ. Одоогоор гантавирусээр өвчилсөн найм дахь тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Мэрэгч амьтнаас дамжин халдварласан энэ вирусийг эмчлэх эм, эмчилгээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Халдварын шинж тэмдэг нь зургаан долоо хоногийн дотор илрэх боломжтой бөгөөд тэдгээрийн гуравны нэг нь амиа алдаж болзошгүй байгаа аж. Иосмит Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэгдсэнээр айж эмээсэн аялагчдаас өдөрт мянга орчим дуудлага ирдэг гэнэ. Гантавирус нь мэрэгч амьтдын баас, шээс болон шүлснээс илэрсэн байна. Эдгээр нь хатаж, шороотой холилдсон байсан ч өчүүхэн жижиг хэсэг нь хүртэл агаараар хүнд халдварлах чадвартай ажээ.

       Хүн халдвар хүрсэн эд зүйл, хүнс хоолонд хүрэх юм уу, идэхэд энэ вуирусээр шууд өвчлөх аюултай юм байна. Түүнчлэн халдварт вирусийг тээж байгаа амьтанд хазуулахад мөн л өвчлөх аж.

Халдвар авсан эхний өвчтөн Сан Францискогоос ирсэн 37 настай эрэгтэй өнгөрөгч наймдугаар сард амиа алдсан билээ.
 
 
      Хүрээлэнд халдвар авсан гэх найман өвчтөний амьд үлдсэн таван хүнд нөхөн сэргээх болон эрүүлжүүлэх эмчилгээг хийж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Дархан цаазтай газрын Курри хотхон дахь майхны хэсэгт хулгана зулзгалсан нь ийнхүү Иосмит дахь вирусийн халдварыг гаргахад хүргэсэн гэж эх сурвалжууд үзэж байна.
 
      Өвчин эмгэгийн хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр хүрээлэнгийн хотхонд вирусийн халдварыг авсан байж болзошгүй 10,000 орчим аялагч өнгөрөгч 6-8 дугаар сарын хооронд байлгаж байна гэсэн юм. Өвчний шинж тэмдэг нь толгой өвдөх, халуурах, амьсгал давхцах, бие булрах болон ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэйг хүрээлэнгийн зүгээс аялагчдад анхааруулжээ.
 
 Б.Бурмаа  Эх сурвалж: Ноён.мн

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.