05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

КАЛИФОРНИЙН АРХЕОЛОГИЙН МУЗЕЙ 2 САЯ ДОЛЛАРААР ХОХИРЧЭЭ

Америкийн Калифорни муж улс дахь Археологийн музейгээс 2 сая долларын үнэ бүхий үнэт чулуу, цул алтыг хулгайлсан хоёр хулгайчийг эрэн хайж байна хэмээн мягмар гарагт шилжих шөнө "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. Цагдаагийн газрын олж тогтоосноор тэр хоёр эрэгтэй нь биедээ жижигхэн сүхнүүд авч явсан бөгөөд Марипоса хотын музейд өнгөрсөн баасан гарагт нэвтрэн орсон гэнэ.

Гэмт хэрэгтнүүдийн гол зорилго нь ХХ зууны эхээр өрнөсөн "алтны халуурлын" үеэр олдсон 6,3 кг цул алтыг хулгайлах байсан бололтой. Гэвч дохиоллын систем ажилласан тул дээрэмчид зорилгоо биелүүлж чадсангүй. Дохиоллын дагуу цагдаа нар хэргийн газарт ирэхэд музейд хэн ч байсангүй.

Ийм ховор зүйлийг борлуулах нь нэн түвэгтэй тул гэмт этгээдүүдийг удалгүй баригдана гэж цагдаа нар найдаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард үүнтэй төстэй өөр нэгэн хэрэг гарсан бөгөөд Уайрик хотын тойргийн шүүхийн байранд халдан орж үзмэрийн хоргоны шилийг хагалан цул алтнуудыг аван алга болжээ. Харин одоо мөрдөгчид дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэхийг шалгаж байна.
    С.Амар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.