04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Монголчууд гардан тулааны тэмцээнд гарамгай амжилт үзүүллээ

Бэй Аэриагийн Монголчуудын бас нэгэн бахархал бол ноднин жил байгуулагдсан Бие хамгаалах урлагын "Дашаа Доожо" дэвжээний тамирчин хүүхэд залуучууд билээ. Тэд саяхан 2009 оны Кальфорн мужийн Киокушин каратэгийн 5 дахь удаагийн нээлттэй тэмцээнд тун амжилттай оролцлоо. Тэмцээнд 7 дэвжээний 100 гаруй тамирчин оролцсон авхаалж самбаа, арга техникээ сорин өрсөлдсөн байна.

Америкийн баруун эрэгт байгуулагдан ажиллаж буй Монголын гардан тулааны холбооны салбар тус клубийг цагтаа цагдаагийн албанд нэр төртэй зүтгэж явсан ахлах багш Д. Дашмягмар, багш Ж. Энхболд, багш Т. Бат-Энх, Ж. Батхишиг нар байгуулан ажилуулж амжилтанд хүргэж явна. Хүүхэд залууст эр зориг, бие бялдарын хүмүүжил олгох энэ сайхан үйлсийг санаачлан Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа багш дасгалжуулагчид болон тамирчиддаа америк дахь монголчуудаа төлөөлөн халуун баяр хүргэе!

Энэ жилийн тэмцээн тус клубээс 17 тамирчин оролцож 11 медалт байранд шалгарсан алт мөнгөн цомын эзэд боллоо.

1-р байранд:

О.Сүхбаатар (насанд хүрэгчдийн 75 кг-д)
З.Саруул (16-18 нас)
Б.Дөлгөөн (13-18 нас)

2-р байранд

Б.Төгөлдөр (насанд хүрэгдийн 75 кг)
Г.Мандуул (16-18 нас)
Э.Тэнүүн (13-15 нас)
С.Төгөлдөр (10-12 нас)
Б.Аминаа (10-12 нас, эмэгтэй)

3-р байранд

Х.Золжаргал (насанд хүрэгчдийн 75 кг)
Б.Билгүүн (16-18 нас)
Б.Ананд (6-8 нас)

dashaa_doojoo_1

Tэмцээний үеэр хүүхэд багачуудаа дэмжин уухайлахаар олон монгол үзэгчид хүрэлцэн ирсэн байлаа.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: zamdaan.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.