04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн

Аваргын төлөө тоглолт ням гаригт... Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн шинэ оны эхний өдрөөс эхлэн явагдсан билээ. Хоёр сар гаруй үргэлжилсэн тойргийн тоглолтууд дуусч, хагас шигшээ тоглолтууд ч явагдаж, алт, мөнгө, хүрэл медаль, аваргын цомын төлөөх тоглолт явагдахад бэлэн болоод байна. Энэ ням гаригт буюу 2009 оны гуравдугаар сарын нэгний өдөр шигшээ тоглолтууд Беркли хотын ахлах сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд явагдах боллоо.

Өглөө 9.00 цагаас хүрэл медалийн төлөө "Хийморь"- "Хүлэг" багууд тоглох бол дараа нь алтан медаль, аваргын цомын төлөө "Таван цагариг"-"Отгон од" багууд хүч үзэх юм. Үүний дараа тэмцээний хаалтын ажиллагаа болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, шилдэг тоглогчдод шагнал гардуулах ажиллагаа болох тул хөлбөмбөг, спорт сонирхогчид та бүхнийг хүрэлцэн ирж, найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхнийгээ хөгж! өөн дэмжихийг урьж байна. Оакланд дахь Монгол хоолны газрын хамт олон тэмцээний үеэр Та бүхэнд хуушуур, халуун цайгаар үйлчилнэ.

Тэмцээн болох газрын хаяг: BERKELEY HIGH SCHOOL 1980 ALLSTON WAY, BERKELEY,CA 94704

Лавлах утас: 415 -596-2240 510-495-4692

http://sports.groups.yahoo.com/group/bay_area_mongolian_soccer/

...Ахиад ч бас тэмцээн эхэлнэ Бэй Аэриэгийн Монголчууд хөлбөмбөгийн "Хишиг өдөртэй" болж, аварга шалгаруулах анхдугаар тэмцээн явагдаж эхлээд тун удаагүй байгаа гайхамшигт энэ спортыг сонирхон дэмжигч, тоглох баг, тамирчид тун өргөн хүрээг хамарч , "Хөлбөмбөгийн нэгэн халуун ам бүл" бий болсон. Тэмцээний үед дахин хоёр ч баг "шинээр мэндэлж" оролцох хүсэлтээ ирүүлсэн ч нэгэнт тойргийн тоглолт эхэлсэн байсан болохоор түр азгахыг зохион байгуулагчид хүссэн билээ. Анхны тэмцээн маань энэ ням гаригт өндөрлөх ч ахиад бас тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлээд байгааг дуулгая.

Сар шинийн өмнөхөн анхны тэмцээнд оролцсон багийн төлөөлөгчид чуулж, Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөл (БАМХЗ)-ийг байгуулж, зөвлөлийн дүрэм, зорилтын төслийг хэлэлцсэн юм. БАМХЗ-өөс зургаан сарын турш үргэлжлэн явагдах лигийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу ням гаригт өндөрлөх шигшээ тэмцээний үеэр лигийн тэмцээнд оролцох баг, тамирчдын мэдүүлгийг хүлээн авч, зөвлөгөө хийх юм. Тиймээс шинээр зохион байгуулагдсан бүх баг, хамт олныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас: 510-495-4692(БАМХЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Олонбаяр) 415 -596-2240

http://sports.groups.yahoo.com/group/bay_area_mongolian_soccer/  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.